ДЭМБ: COVID-19 халдварын тархалт БНСУ, Итали, Иранд эрчимтэй явагдаж байгаа
- 2020-02-26
- Топ сэдэв
- 0
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар манайд COVID-19 халдвар илрээгүй. Гэхдээ эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулсан хэвээр байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 26-ны байдлаар COVID-19 халдварын нийт 80809 тохиолдол, БНХАУ-аас бусад улсад 2759 тохиолдол нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 36 улсад 2619 тохиолдол батлагдаж, 41 хүн нас барсан. Шинээр Алжир, Хорват, Австрит анхны халдвар бүртгэгдсэн.
COVID-19 халдварын тархалт сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иранд эрчимтэй явагдаж байгаа. Италид 322 тохиолдлоос 11 нас барсан. БНСУ-д өчигдөр 274 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар 169 тохиолдол нэмэгдэж, 1146 болж, нас баралт 1-ээр нэмэгдсэн. Харамсалтай нь өчигндөр Монгол Улсын иргэн БНСУ-д нас барсан тохиолдол гарсан.
Иранд 95 тохиолдол, 15 нас баралт бүртгэгдээд байгаа.
Өчигдөр үдээс хойш АНУ-ын өвчин судлалын төвөөс гаргасан мэдэгдэлдээ яваандаа АНУ-д халдвар хүн амын дунд тархаж эхэлнэ. Тархах уу, үгүй нь асуулт биш хэзээ тархах нь цаг хугацааны асуудал юм. Мөн хэдэн хүнд хүнд хэлбэрийн халдвар авах вэ гэж онцолсон байгаа.
БНХАУ-д өнөөдөр 406 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Хятадын Засгийн газраас авч байгаа үйл ажиллагаа үр дүнгээ өгч тохиолдлын тоо буурсан байна” гэв.
Сэтгэгдэл (0)