Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 1000, Нэгдүгээр коллектор орчим их хэмжээний усархаг борооны улмаас Далангийн хавтан суулт өгч 40м газар цөмрөлт өгсөн байна. Анх 2011 онд тус даланг Шимт газар ХХК барьж гүйцэтгэж байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Хотын Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези усны барилга байгууламжийн газраас газар дээр нь нөхцөл байдлыг шалгаж ГУББГ-ийн магадлашгүй ажлын зардлаас хөрөнгийг шийдвэрлэн маргаашаас барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр боллоо.

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (127.0.0.1)

    2020-07-07

    Улаанбаатарт ус зайлуулах иж бүрэн шугамыг сэргээж, шинэчилж буй болгох ажлыг нэн дару хийх шаардлагатай байна. Зайлуулах шугамын усыг хуримтлуулж, цэвэрлэж, саарал ус болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигладаг иж бүрэн шийдэл хийх цаг болжээ.