Аж ахуй нэгж байгууллагууд албан бичгээ цахимаар солилцож байна

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй "Дижитал Монгол" хөтөлбөр, Нийслэлийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй “Ковид-19”-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах ажлын хүрээнд Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын зүгээс хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд нийслэлийн харьяаны 935 байгууллагад хандсан албан бичгийг https://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр илгээх, солилцох  боломжыг бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн. 

Тэгвэл “Смарт Оффис” системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу 24 цагийн дотор 70 орчим албан бичиг цахимаар солилцжээ.  

Албан бичиг солилцоход хэд хэдэн шаардлага тавигдаж байгаа аж. Үүнд:

  • ААН нэг л эрх эзэмшинэ
  • Системд дамжуулах файл зөвхөн pdf өргөтгөлтэй байх
  • Дамжуулах файл дээрээ зөвхөн нэг л тоон гарын үсэг  зурж баталгаажуулсан байх ёстой
  • Системээр зар сурталчилгаа явуулахыг хориглоно.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагуудад “Ковид-19”-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж, биечилсэн харилцаанаас татгалзаж, эрсдэлээс өөрийгөө хамгаалахаас гадна цаг хугацаа, зардал хэмнэж, цахим систем ашиглан хялбар, шуурхай аргаар албан бичгээ илгээж хэвшихийг уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)