Худал мэдээнээс хамгаалагдах объект нь удирдагчийн нэр төр гэж үзжээ

АРДЧИЛСАН улс орнуудад худал мэдээнээс хамгаалагдах объект нь НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж үзэж байгаа шүү дээ! БИД БАСХҮҮ ХУВЬ ХҮНИЙ НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ БАЙНА. Гэхдээ хэний ч болов нэр хүндийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХОРИХ ЯЛААР АЙЛГАЖ ХАМГААЛАХ ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ БАЙНА! Хүнийг хүн болгодог, иргэнийг толгой дээгүүр хүчирхэг иргэн болгодог зүйл нь ҮЗЭЛ БОДОЛ, ҮГ ХЭЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛ, үүнийгээ бусдад ИЛЭРХИЙЛЭХ, ХУВААЛЦАХ эрх, эрх чөлөө нь юм шүү!

Эрүүгийн хуульд жилийн өмнө нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 13.14 “худал мэдээ тараах” заалтыг одоо дахин өөрчилж 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй фэйсбүүк, твитер, бусад сүлжээнд ИРГЭН ТА түгээсэн буюу шэйрлэсэн тохиолдолд бас буруудахаар тийм хуулийн төслийг Засгийн газар санаачилчихаад энэ лхагваг гаригт хуралдаанд оруулахаар зэхээд байгаа юм! 

За сэтгүүлчид эсэргүүцэж, тэмцэж эхэллээ. Буцаагаад сөргүүлэн тавьж байгаа нь ГҮТГЭХ, ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ НЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ИРГЭНИЙ ЭРХ МӨН ЮМ УУ гэдэг АСУУЛТ. Дахиад л иргэн биднийг гэмтэй байдалд оруул байгаад эрх мэдэлтнүүд нэр хүндээ Эрүүгийн хуулиар айлгаж хамгаалах аргыг сонгоод байгаа юм. Бид тэмцэж буй учир шалтгаанаа Та бүхэнтэй хуваалцья! ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ нь сүүлийн 10-аад жилд дэлхий дахинд шинээр бий болсон гэмт хэрэг. Эхлээд хаалттай улс орнууд, улмаар ардчилсан улс орнууд Эрүүгийн хуульдаа оруулж эхэлж байна. Гэхдээ ямар ч тэнэг төр засаг байлаа ч Худал мэдээ болгонтой тэмцээд байхгүй нь ойлгомжтой. 

Тэгвэл ямар тохиолдолд Эрүүгийн гэмт хэрэг болдог гээч?! Худал мэдээний зорилго, эсвэл үр дагаварт хохирогч нь НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ болох тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно. Үндэсний аюулгүй байдал алдагдуулах, үндэстэн ястан хооронд талцал үүсгэх, үй олныг хамарсан хүчирхийлэл, үймээн дэгдээх зорилготой, эсвэл ийм зорилготой байгаагүй ч тийм үр дагаварт хүргэсэн худал мэдээг тараасан бол гэмт хэрэг мөн. 

Нийгмийн дэг журам гэдэг нь хүн бүрийн гэр орон, аюулгүй орчин, нэг нэгдээ итгэх итгэлцэл гээд бүхий амин зүйлсийг багтаасан ойлголт бөгөөд үүнийгээ алдах нь асар том сүйрэл юм. Харин манай сайн сайхан хууль санаачлагчид маань бусдын нэр хүнд, алдар нэрд халдсан худал мэдээг Эрүүгийн гэмт хэрэгт тооцох гээд байгаад л асуудал нь байгаа юм! Бусдын нэр хүндийн эсрэг гэмт хэрэгт хохирогч нь ХУВЬ ХҮН байдаг. Худал мэдээ гэмт хэргийн хохирогч нь нийгэм байдаг бол гүтгэх гэмт хэргийн хохирогч нь хувь хүн. Иймээс хуулинд нэг нь нийгмийн эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэгт, нөгөө нь иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг бүлэгт, ардчилсан улс орнуудад бол Иргэний хуульд бичигддэг хэрэг юм. Ухаандаа бол иргэн Нямбаатарын нэр хүнд ямарваа шалтгаанаар, тэр дундаа худал мэдээний улмаас гутаагдсан тохиолдолд нийгмийн дэг журамд хохирол учрахгүй гэсэн үг. Тиймээс хувь хүн нэр төрөө сэргээх, хохирлоо барагдуулах гомдлоо ИРГЭНИЙ ШҮҮХЭЭР шийдүүлэх ёстой. 

Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй. ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХЫГ БИД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХЭЛЭЭГҮЙ. ХАРИН МАНАЙ ХУУЛЬ САНААЧЛАГЧИД ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ гэмт хэргээс ХАМГААЛАГДАХ ОБЪЕКТ нь УДИРДАГЧИЙН НЭР ТӨР гэж үзэж байгаа ДИКТАТУР НИЙГМИЙН жишгийг хуулбарласан учир БИД АЙЖ БАЙНА! АРДЧИЛСАН улс орнуудад худал мэдээнээс хамгаалагдах объект нь НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж үзэж байгаа шүү дээ! БИД БАСХҮҮ ХУВЬ ХҮНИЙ НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ БАЙНА. Гэхдээ хэний ч болов нэр хүндийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХОРИХ ЯЛААР АЙЛГАЖ ХАМГААЛАХ ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ БАЙНА! Хүнийг хүн болгодог, иргэнийг толгой дээгүүр хүчирхэг иргэн болгодог зүйл нь ҮЗЭЛ БОДОЛ, ҮГ ХЭЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛ, үүнийгээ бусдад ИЛЭРХИЙЛЭХ, ХУВААЛЦАХ эрх, эрх чөлөө нь юм шүү!

Нийтлэлч Боргилмаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)