Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироожээ
- 2024-12-30
- Нийгэм
- 1
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироожээ. Хэнтий аймгийн цагдаагийн газарт “Задгай хашаанд хүн дайруулж нас барсан” гэх дуудлага мэдээлэл 12-р сарын 23-нд ирсэн байна.
Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад иргэн Х согтуу үедээ суудлын машин жолоодож, ухрахдаа 52 настай иргэнийг дайрч амийг нь хохироожээ.
Энэ хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл (1)
(59.153.115.195)
ANUSDI80955877