Эрүүдэн шүүдэг Б.Хурц Тайваньд консул болох уу
- Уржигдар 15 цаг 56 мин
- Улс төр
- 3
2006 онд Европын холбооны нутаг дэвсгэрт хүний эрхийг онц ноцтойгоор хохироосон гэмт хэрэг үйлдэснийхээ улмаас 2010 онд Их Британийн Онц Ноцтой, Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Агентлагт баривчлагдаж байсан Б.Хурц гэгч этгээд, “Ардчилсан ерөнхийлөгч” тодотголтой Ц.Элбэгдоржтой хамтран хуулийн хонгил үүсгэж олон арван гэм зэмгүй иргэд, төрийн албан хаагчдыг эрүүдэн шүүж хэлмэгдүүлэн яллаж, амь амьдрал, эрүүл мэнд, ажил албаны нэр хүндийг нь хохироосныг 2024 оны сонгуулиар олон нийт хохирогчид гэрчүүдийн яриагаар мэдэх болсон билээ.
Гэтэл олон улсад хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүддээ баривчлагдаж байсан, Мөн Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр АТГ, ТЕГт өндөр эрх мэдэл хашихдаа ч Монгол улсын иргэдийг хилс хэргүүдээр эрүүдэн шүүж, амь нас, эрүүл мэгд, нэр төрийг нь хохироосон гэмт үйлдлүүддээ Монгол улсын гурван шатны шүүхээс хоригдох ял эдэлж байсан ялтан Б.Хурц гэгчийг Тайвань улсад төлөөлөгчийн газарт томидох талаар яригдаж байна.
Олон улсад болон Монгол улсад удаа дараалан Монгол улсын иргэдийн хүний эрхийг ноцтой зөрчдөг, эрүүдэн шүүх гэмт хэргийн ялтан Б.Хурцыг Монгол улсыг төлөөлөх дипломат албанд томилох хуйвалдааныг хэн гэгч эрх мэдэлтэн зүтгүүлж байна вэ!
Түүний хувийн өс хонзонгоор хэлмэгдсэн олон иргэдийн гомдол тасраагүй байгаа нь ч үнэн.
Ц.Элбэгдоржийн “хонгил” Монголын төрийн томилгоог хянасаар байгаа завхарлын нотолгоо нь энэ томилгоо юм.
Өмнө нь ерөнхийдөгч Х.Баттулгаас, Б. Хурцыг Өмнөд Солонгост Элчин сайдаар томилсон боловч Солонгосын тал удаа дараалан хүний эрхийг зөрчин, эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтнийг хүлээж авахаас татгалзаж байсан түүхтэй.
Тайвань улс хүний эрхийг эрхэмлэн хамгаалдаг улс.
Гэтэл БАтцэцэг сайд ийм хүнийг гадаадад томилох гэж байгаагийн цаад учир нь яг юу вэ.
https://www.nytimes.com/2010/11/06/world/asia/06mongolia.html
Сэтгэгдэл (3)
OYUN (102.89.85.215)
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
(66.181.187.227)
Төрийн банк улсын банк учраас Төрийн банкны ажилтнууд үйлчлүүлэгчдээс хахууль авах гээд байдаг.
(66.181.161.240)
Arai ugui bailguidee