The MongolZ баг Team Liquid-ийг 2:0-ээр буулган авлаа
- 2025-04-09
- Спорт
- 0
CS2-ын "PGL Bucharest 2025" тэмцээн Румын Улсын нийслэл Бухарест хотод үргэлжилж байна. Уг тэмцээн $1,250,000 (4.37 тэрбум төгрөг) шагналын сантай ажээ.
Valve дэлхийн чансаанд эзэлж буй байраар уригдсан Монголын "The MongolZ" баг эхний хоёр тоглолтондоо хожигдол хүлээж хасагдах шатанд урьд шөнө "Team Liquid"-тэй тоглож 2-0 (Mirage 13-11, Anubis 13-7) харьцаагаар хожлоо.
Өнөөдөр 21:00 цагаас Бразилын "FURIA" багтай тоглоно.
Б.Цэлмэг
Сэтгэгдэл (0)