Д.Аззаяа: Ардчилсан намыг ирээдүйн “ардчиллын чөтгөр” болохоос бид сэргийлэх хэрэгтэй

Ардчилсан намын хэсэг гишүүд намынхаа дэргэд жигүүр байгуулсан тухай өнгөрсөн баасан гаригт албан ёсоор мэдээлсэн юм. Энэ талаар “Дүрмээ сахигтун, дүрмээ мөрдөхтүн” уриатай тус жигүүрийн зөвлөлдөх хорооны гишүүн, Ардчилсан намын ҮЗХ-ын гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Аззаяатай ярилцлаа.

-Танайх ямар зорилготой жигүүр юм бэ. Та бүхэн хэнд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Жигүүр байгуулъя гэж үгсэж хуйвалдсан зүйл байхгүй. Манай намын гишүүд дотоод ардчиллал, дотоод сонгууль, дүрмийн хэрэгжилтийн талаар байнга ярьдаг.

Намын дунд, анхан шатны нэгжийн төвшинд гишүүд энэ тухай их ярьдаг. Гаднаас нь харахад Адчилсан нам болоод байгаа юм шиг боловч яг үнэн хэрэгтээ олон фракцуудад хуваагдсан, дотооддоо хагаралтай, эв нэгдэлгүй байдал ихээхэн ажиглагддаг. Ардчилсан намд үнэт зүйл гэж бий, түүнийгээ удирдлага болгож хэрэгжүүлэхэд дүрмийн хэрэгжилт шийдвэрлэх  үүрэгтэй. Ажиглаад байхад фракцуудын хуваагдал, ашиг сонирхлын бүлэглэлд нам маань хэт автчихаад байнуу даа гэж харагддаг. Цаашид намын гишүүд энэ байдалд дасаж уусах уу, өөрчилж шинэчлэх үү гэдгийг шийдэх цаг нь болсон.

-Танай жигүүр хэдэн гишүүнтэй вэ. УИХ-ын гишүүд дэмжиж байгаа гэл үү?

-Орон нутгийн намын болон олон гишүүд дээрх байдлыг өөрчилж, намын дотоод ардчиллыг төлөвшүүлэхийн төлөө ярьж хэлж, дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан нар жигүүрт нэгдэхээ мэдэгдсэн, бидэнтэй уулзсан.

-Засгийн эрх барьж буй намаа ингэж шүүмжлэх хэрэг байсан уу. Та бүхэн Засгийн газар биш зөвхөн намруугаа хандаж байна уу?

-Бид засаг төрийн эрхийг хэрэгжүүлж байгааг нь шүүмжлээгүй. Намынхаа дүрмийг л хэрэгжүүлэх шаардлага тавьж байна. Ардчилсан нам гэдэг Засгийн газар, УИХ-д сууж буй хэдхэн хүн биш. Ардчилсан нам бол 21 аймаг, 329 сум, нийслэл, есөн дүүрэгт салбар нэгжтэй улс төрийн томоохон хүчин. Олон зуун гишүүд, дэмжигчдийн 20 гаруй жилийн сэтгэл, зүтгэл, тэмцэл дээр энэ нам байгуулагдаж өдий зэрэгт хүрсэн. Олон ч  залуу намын  нэгдлээр байгуулагдсан нам. Нийт хүн амын 50 гаруй хувь нь дэмжиж, нэгддэг энэ томоохон улс төрийн хүчний дотоод ардчиллыг бэхжүүлэх нь ардчиллын хувь заяанд төдийгүй Монголын ирээдүйн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй.

-Ардчилсан нам залуу гишүүд олонтой, залуучуудаа илүү бодлогоор дэмждэг юм биш үү?

-Залуучуудаар намын эгнээг өргөтгөх нь намын үндсэн ажил. Тэднийг улс төрд манлайлагчаар бэлддэг улс төрийн соёл, хөтөлбөр, сургалт, боловсон хүчний бодлого алга байна. Яг үнэнийг хэлэхэд фракц дагасан, намд болон фракцуудад төлбөр төлсөн хүмүүс өндөр албан тушаалд шууд томилогдож байгаа нь нууц биш юм. Ийм байдлаар төрийн албан тушаалд томилогдож байгааг олон нийт шүүмжилж байгаа шүү дээ. Залуу гишүүдийг  тодорхой хугацаанд улс төрийн соёлд болон төрийн албанд бэлтгэж суралцуулж төлөвшүүлэх ёстой болов уу. Намыг эрх ашгийн бүлэглэл биш улстөрчдийг бэлтгэх сургууль, соёл болгон төлөвшүүлэх цаг нь болсон гэж бодож байна.   Хэрэв залуучуудыг намын тогоонд тодорхой хугацаанд бэлтгэсэн бол тэднээс томилгоо хийхэд төвөггүй байхсан.

-Та бүхний ард хэн нэгэн байгаа юу. Эсвэл албан тушаалгүй үлдсэн гомдогсдын бүлэг үү. Энэ талаас нь бусад нам, улстөрчид, олон нийт хардаг шүү дээ?

-Ажилтай болохоороо Ардчилсан нам хэрэггүй болдог, ажилгүй болохоороо нам хэрэгтэй болдог гэж бодохгүй байна. Бид үзэл санаагаараа л энэ намд нэгдсэн.Жишээ нь би ажилтай хүн. Тодруулбал, би өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д алба хашиж байна. Тэгэхээр ажилтай, ажилгүй ч энэ үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө л үгээ хэлнэ. Бидний ард хэн нэгэн албан тушаалтан байхгүй. Харин намын эрх ашиг байгаа.Өөрөөр хэлбэл ардчиллын эрх ашиг байгаа юм. Ардчилал бол ард түмний бүтээл. Ажилтай, албан тушаалтай болохоороо ардчилсан үзэл санаанаасаа ухарна гэж байх уу.

 -Танай нам дотор олон том фракц бий. Фракц бүрийн төлөөлөл танай жигүүрт байгаа гэсэн үү?

-Төлөөлөл бий. Жишээ нь би МоАХ фракцийн төлөөлөл. 1990 оны ардчилсан хувьсгалд оролцсон болохоор автоматаар МоАХ фракцийн гишүүн гэж тооцогддог. Олон фракцийн төлөөлөл байгаа. Энэ талаар хэвлэлээс харж байгаа байлгүй дээ.

-Та өнөөдөр албан тушаалтай хүн. Янз бүрийн юм ярихаар дарамт шахалт ирэх вий. Та нэг удаагийн ҮЗХ-ны үеэр хүчтэй шүүмжлэл хэлж тухайн үедээ нэлээд юм болсон шүү дээ. Ардчилсан намын гишүүн болохоор л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог юм уу?

-Ер нь манайхан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Гэхдээ сүүлийн үед зарим нь “Би үг хэлээд яах вэ. Дарга нартай  ийм, тийм зүйл тохирсон, энэ удаад дуугүй өнжье” гэх мэтийн зүйл гардаг болсон байна лээ. Тэр хувь хүний асуудал байх. Гэхдээ олон хүний амыг алсуур бариад байх нь ямар байдаг юм бол. Намынхаа дүрмийг биелүүлэхгүй байгаа удирдлагаа харсаар байж тэдэнд таалагдах гэж дуугүй суух нь зохимжтой юу. Бид 1990 онд ардчилсан шинэтгэлийг авчрахдаа “Дарга болно, бүлэглэлд хуваагдана, ашиг сонирхлоор нэгдэнэ” гэсэн зорилго тавиагүй. Ардчилсан ололтыг бататгах бэхжүүлэхийн  төлөө л зорьж ирсэн. Хүчтэй шүүмжлэл хэлсний тухайд бол улстөрчийн ёсзүйн асуудлаар үг хэлсэн.

-Жигүүр гэхээр дарга нараа шүүмжилдэг, намыг хагалан бутаргах хорлонтой хүмүүс мэт харагддаг шүү дээ?

-Манай нам ийм коммунист шинжтэй болчихоод байна. Бидний юу ярьж байгааг уг нь ойлгож байгаа байх. Мурат, Аззаяа зэрэг нөхдүүд ийм, тийм, жигүүр болоод,,, ажилгүй хүмүүс, гомдогсод, хагалган бутаргагч зэргээр нэр хаяг зүүж байгаа байх.

Бидний дунд төр засагт ажилладаг, хувийн хэвшилд зэрэг нийгмийн олон салбарт ажилладаг хүмүүс  бий. Тэднийг ажилгүй гэж хэлж болохгүй. Төрд ажилд орсныг нь ажилтай  гэж тооцоод, хувийн хэвшилд ажилладгийг ажилгүй гэж үздэг зарчим байхгүй болов уу. Гомдогсод, ажилгүй үлдэгсэд гэж харж байгаа бол аргаа барсан, ашиг сонирхолд нэгдсэн, өөрсдийгөө хамгаалах гэсэн явцуу арга. Гэвч ард түмэн нүдтэй, чихтэй. Хэн, юу ярьж байгааг сонсож, харж байгаа.

-АН-д жигүүр бий болсон тухай Ерөнхий сайдаас сэтгүүлчид асуусан. Адчилсан намыг төлөвшсөн, үлгэр жишээ улс төрийн хүчин болсон гэж хариулсныг та сонссон биз дээ?

-Тэр худал. Үлгэр жишээ нам болж чадаагүй.

-Жигүүр ургачихжээ гэхээр Н.Алтанхуяг дарга “Одоо гайгүй. Бужигнахгүй. Манай намын чөтгөрүүд цөөрчихсөн” гэсэн. Та мэтийн чөтгөр нь үлдэж дээ?

-Чөтгөр цөөрсөн гэж хэнийг хэлээд байна аа.  Намын даргаас асуух хэрэгтэй юм байна.

-Яг тэгж хэлсэн биз дээ?

-Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнээр нь Фашист намуудыг л чөтгөрийн нам гэх байх. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, нийгмийн баримжаат эдийн засагтай, иргэн төвтэй улсыг байгуулах зорилго тавьсан Ардчилсан намд чөтгөр байсан гэхэд итгэхгүй байна. Үгийн тайлбарыг өөрөөс нь асуух хэрэгтэй л юм байна. Монгол Улсыг баллая, чөтгөр болъё гэж туг барьж цагаан морин жилийн хувьсгалыг журмын нөхдүүд маань хийгээгүй. Энэ хувьсгалыг авчралцсан  хүний нэг нь манай намын дарга мөн гэж боддог. Одоо хэн нь чөтгөр болчихдог байна аа. 

Харин Ардчилсан намыг ирээдүйн “ардчиллын чөтгөр” болохоос бид сэргийлэх хэрэгтэй юм байна. Намын дарга, Ерөнхий сайд болчихоод бусдыгаа чөтгөр гэж хэлэх нь хэр зохимжтой юм бол. Манай жигүүрийн тавьж буй нэг зорилго нь улс төрийн намуудыг, ядаж өөрийнхөө намыг ёс зүйн дүрэмтэй болгоё гэж байгаа юм.  92 жилийн түүхтэй Ардын нам ёс зүйн журамтай л байх. Харин манайд байдаггүй юм.

-Танай нам ёс зүйн дүрэмгүй гэж үү?

-Тийм ээ. Хяналтын хорооны бүтцэд Ёс зүйн дэд хороо гэж байдаг боловч бүрэлдэхүүнгүй, мөрдөх журамгүй. Манай нам дүрэмдээ ч ёс зүйн дүрэмтэй байна гэж тодорхой заасан зүйлгүй. Тухайн нам нь ёс зүйн дүрэмгүйгээс элдэв асуудалд холбогдсон хүн цөөнгүй байдаг гэж боддог. Хэрэв тухайн үед нам нь сануулж, анхааруулдаг ёс зүйн дүрэмтэй, хороо нь ажилладаг байсан бол улстөрчид өнөөдрийнх шиг байдалд орох байсан болов уу. Асуудалд орж, арга хэмжээ авагдахаар нь  элдвээр гадуурхаж гоочилдог, нэр хаяг өгч ганцаардуулдаг туршлага манайд би шүү дээ. Аль ч улс төрийн хүчин х     аа хаанаа энэ байдлыг засах цаг болсон байх аа.

Энэ байдлаас гишүүдээ хамгаалах хэрэгтэй. Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэх мэргэдийн сургаалийг санаж мөрдөж явах нь өлзийтэй сайн гэж бодож байна. Ардчилсан намаас албан тушаалд томилогдсон гишүүдээс ёс зүйн зөрчил гаргасан гишүүд нэлээдгүй бий. Иймд ёс зүйтэй улстөрчдийг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлж  намын дүрэмд яаралтай тусгах, хэрэгжилтийг зохион байгуулах нь намын эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагааны нэг мөн.

-Жигүүр цаашид юу хийх вэ?

-Бид ирэх бямба гаригт  буюу ирэх аравдугаар сарын 5-нд 11.00 цагаас “Туушин” зочид буудлын хурлын танхимд “Дүрмээ сахигтун, дүрмээ мөрдөхтүн” нээлттэй хэлэлцүүлгийг нийт гишүүн, дэмжигчдийн дунд зарласан.Эндээс гарсан санал санаачилга, шийдвэрийг намын удирдах байгууллагад хүргүүлнэ. Олон нийтэд ч нээлттэй мэдээлнэ.Улс төр судлаачид, эрдэмтэн мэргэд, гишүүд, олон нийтийн дунд улс төрийн намуудын өнөөгийн байдал, цаашдын  чиг хандлагын талаар ч уулзалт хэлэлцүүлэг зохион байгууулах зэргээр  төлөвлөсөн ажлууд олон байгаа.

-Их хурал болох хугацаа болчихсон уу?

-Болсон. Их хурлаар шийдвэрлэх хэд хэдэн асуудал дүрэмд заасан байдаг. Намын дарга, Дүрмийн хорооны бүрэн эрхийн хугацаа дууссан, дотоод сонгуулийн хороо шийдвэр гаргах чадамжгүй болсон, 30 гаруй хүн төрийн жинхэнэ албанд томилогдож, тэдгээр суудлууд дээр ротаци  зарлах болсон зэрэг нэлээд олон асуудал хуримтлагдаад байна. Боловсон хүчин болон хүний нөөцийн асуудлаар ч ярих цаг болсон. Манай намд ер нь энэ талаар гаргасан судалгаа байхгүй юм шиг байна. Гадуур онигоо шиг яриа гарсан байна. Нуух юм алга. Ардчилсан намынхан боловсон хүчний нөөцгүй болохоор өөр намын хүн авчираад батлахыг нь сольж өгөөд ажилд оруулж байна гэнэ. Ийм хэд хэдэн тохиолдол дуулдана лээ.

-Ротацийн сонгууль энэ сард болох байсан уу?

-Ротаци болоогүй хоёр жил болж байна. Зарим нь тодорхой шалтгаантай боловч энэ удаад зарлах цаг нь нэгэнт болоод байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • (122.201.18.196)

    2013-09-30

    Demjij baina. SUV l Sunil yarij baina. Yun tsarai mu sain be. Namaa boloh guy baina gedgiig helsen baina.

  • (122.201.18.180)

    2013-09-30

    Demjij bna, zuv,

  • (122.201.18.244)

    2013-09-30

    царай ч хэрэг алга, сэтгэл ч хэрэг алга.

  • зочин (202.179.10.230)

    2013-09-30

    хүний царай хэнд хэрэгтэй гэж тэнгүүдээ.

  • зочин (202.179.10.230)

    2013-09-30

    Намын минь нэр хүндийг унгаж байгаа зарим нэг хүмүүс байна энэ жигүүрт нэгдэж болдог бол 91171066 руу залгаарай амжилт хүсье.

  • Зочин (202.179.10.230)

    2013-09-30

    Үнэхээр зарим хүмүүс ардчилсан намын нэр хүндийг дэндүү ихээр унагааж байна. Би ч гэсэн энэ жигүүрт нэгдмээр байна энэ үйл ажиллагааг дэмжиж байна нэгдэж болдог бол 91171066 руу залгаарай. намын минь нэр хүндийг унагааж байхад зүгээр хараад сууж чадахгүй байна. яах вэ?

  • (122.201.18.247)

    2013-09-30

    баабаа,баабаа...авгай

  • zochin (202.131.233.18)

    2013-09-30

    Ямар аймшгийн царайтай авгай вэ? Тэгэээд бас ерөнхийлөгчийн зөвлөх гэнэ.Энэ Элбэгээд юугаа зөвөлдөг байна. Хэрүүл хийхээс өөр юм мэддэггүй авгай яаж яваад зөвлөх болчдог байна?

  • zochin (202.131.233.18)

    2013-09-30

    Ямар аймшгийн царайтай авгай вэ? Тэгэээд бас ерөнхийлөгчийн зөвлөх гэнэ.Энэ Элбэгээд юугаа зөвөлдөг байна. Хэрүүл хийхээс өөр юм мэддэггүй авгай яаж яваад зөвлөх болчдог байна?

  • (122.201.18.241)

    2013-09-30

    ардчилсан намд чөтгөр ч олон,шулам ч олон.нэг шулмас нь иймэрхүү юм яриад сууж байх гэждээ.авилгал,ёс суртахууны доголдолтой энэ нам удахгүй МАМ болно доо

  • (182.160.1.17)

    2013-09-30

    Yamar balair tsaraitai avgai ve.

  • (122.201.18.249)

    2013-09-30

    АН-д чөтгөр их бий дээ. Сонгуулын дараа ёсто янз бүрийн чөтгөрүүд олон том тушаал дээр томилогдсон доо. Одоо тэд төрийн албаны нэр хүндийг мэдлэг дадлага хүний мөсөөрөө мөн ч унагаж байна даа. Одоо тэгээд нүгэл нь нүдээрээ гарч албан ёсны албан тушаалгүй үлдсэн чөтгөрүүд нь хөдөлж эхэллээ дээ

  • (122.201.18.231)

    2013-09-30

    АЛТАНГАДСЫНХНЫГАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ УХААНТАЙ ЦАРАЙЛАХАА БОЛЬ ТЭНЭГ АВГАЙ МИНЬ.КУЛАНДА ТАЙ ХЭРЭЛДЭЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ ЧИНЬ ХАРАХАД ЧИ БОЛ ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ӨНГӨРСӨН ХҮН БАЙНАЛЭЭ. ҮЗХ-Д ЧАМ ШИГ ХИЙ ҮЗЭГДЛҮҮД ШУРГАХЛЭЭР ТАНАЙ НАМ ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ

  • z (122.201.18.200)

    2013-09-30

    yutai heeteigee ongorson odoo naad nam chini ergej sergehgui 22 jiliin daraa yu yum be

  • Зочин (103.11.192.34)

    2013-09-30

    Зөв үнэн үг хэлжээ, амжилт хүсье, ийм шударга бүсгүйчүүд олон байгаасай

  • (122.201.18.134)

    2013-09-30

    Toc дотроосоо отно гэсэн уг байдаг ардын намаа муу хэлэлтгуй дарангуйлагч нам болсон харагдах юмдаа

  • (122.201.18.230)

    2013-09-30

    үнэн л үг хэлж.Харин өөрөө хэлэв үү? өөр хүний амаар хэлэв үү