Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурчээ
- 2020-03-17
- Эдийн засаг
- 0
Монгол Улс 2020 оны эхний 2 сард нийт 114 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 770.7 сая америк доллар, импорт 750.0 сая америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 (21.3хувь) сая америк доллар, үүнээс экспорт 322.9(29.5хувь) сая америк доллароор, импорт 87.5 (10.4хувь) сая америк доллароор тус тус буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 2 сард 256.1 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 235.4 сая америк доллароор буурч, 20.7 сая америк долларын ашигтай байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.