Зарим ББСБ хүү, үндсэн төлбөр дээр хөнгөлөлт үзүүлж байна
- 2020-03-18
- Эдийн засаг
- 0
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, "Активын журмын ангиллаар зээлийг дөрөв ангилдаг. Хугацаа хэтэрсэн зээлийг 120 хоног хүртэлх хугацаанд "Хугацаа хэтэрсэн ангилал"-д оруулахгүй. Хямралын үед муу зээлд ангилагдвал иргэн, ААН дараагийн эх үүсвэр авах боломжгүй болдог. Үүнийг шийдэж байна гэсэн үг.
ББСБ, ХЗХ-ны хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос олон удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал буурдаг бол энэ хугацаанд хэдэн ч удаа хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг олгож байна. 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй болсон байна. Зарим байгууллага хүү, үндсэн төлбөр дээр хөнгөлөлт үзүүлж байна" гэв.