Ковид-19-ийн эсрэг улс орнуудын засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

УЛС ОРНУУДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

Австралийн Засгийн газар:
Засгийн газраас дэлхийн даяар хурдацтай тархаж буй Ковид-19-тэй холбоотойгоор дэлхийн эдийн засагт үүсээд буй томоохон сорилтуудыг даван туулах, Австралийн эдийн засагт тулгараад буй сорилтуудыг давах зорилгоор 2020 оны 3-р сарын 12-ний өдөр 17.6 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийн төлөвлөгөөг зарлалаа. Уг төлөвлөгөө нь Австралийн иргэдийн ажлын байрыг хадгалах, жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой төсвийн арга хэмжээ болж байна.

Тус төлөвлөгөө нь дараах 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • • Бизнесийн хөрөнгө оруулалтыг дэмжих
  • • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг ажилчдаа ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлэхэд мөнгөн хөрөнгийн урсгалын дэмжлэг үзүүлэх
  • • Уг тархалтад хамгийн их өртсөн бүс нутгууд, салбар, орон нутгийн иргэдэд чиглэсэн дэмжлэг
  • • Макро-эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор өрхийн урамшууллын төлбөр гэх мэт түр хугацааны, зорилтот, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Японы Засгийн газар (2020 оны 3-р сарын 10-ны өдөр)
Ковид-19-ын Японы эдийн засаг үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор 4.1 тэрбум орчим ам.долларын төсвийн багцыг батлаад буй. Энэ нь корпорациудын дампуурах эрсдлийг, эдийн засагт ирэх дарамтыг бууруулах зорилготой бөгөөд тус багцыг санхүүжүүлэхэд туслахын тулд Засгийн газрын энэ жилд батлагдсан төсвөөс ойролцоогоор 270 тэрбум иен зарцуулах байна.

АНУ-ын Засгийн газар (2020 оны 3-р сарын 7-ны өдөр)


Төлөөлөгчдийн танхим вирусын тархалтыг зогсоох, вакцин хөгжүүлэхтэй холбоотойгоор 8.3 тэрбум ам.долларын багц батлаж Сенатад хүргүүлээд байна.
 

Өмнөд солонгос
 

Өмнөд Солонгос улс нь ковид-19 вирусын эсрэг хариу арга хэмжээ болгож 11.7 их наяд вон (9.8 тэрбум ам.доллор)-ы нэмэлт төсөв батлахаар төлөвлөж байна. Үүнээс 8.5 их наяд вонныг шинээр төсвийн зардалд суулгаж өгсөн бол үлдсэн 3.2 их наяд вон нь татварын орлогын тасалдлыг нөхөхөд зориулагдана. Уг зардлын санхүүжүүлэхийн тулд 10.3 их наяд вонны засгийн газрын бонд гаргах ба энэ нь Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувийг 39.8 хувиас 41.2 хувь болгож нэмэгдүүлэхээр байна.

Зардлын зориулалтыг нарийвчлан авч үзвэл:

  • • 2.3 их наяд вонныг эмнэлгийн тусламж үйлчилгээнд (эмнэлэг барих, өвчтнүүдэд тэтгэлэг г.м)
  • • 2.4 их наяд вонныг бизнесийн байгууллагуудыг дэмжих зээлд
  • • 3 их наяд вонныг бага орлоготой өрхүүд болон ажил эрхлэлтийг дэмжих

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай