Шар усны үерийн болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
- 2020-03-23
- Байгаль орчин
- 0
2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 хувь нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.64 шоо.км байгаа бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Чулуут голуудын савын 30 хувь цастай, цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна.
Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна. Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Сэтгэгдэл (0)