Хаврын шар усны үерт автаж болзошгүй эрсдлийг буурууллаа
- 2020-03-23
- Байгаль орчин
- 0
НОК-ын 2020 оны 01 дугаартай албан даалгаврыг хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/82 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хаврын шар усны үерт автаж болзошгүй эрсдэл бүхий Нийслэлийн 6 хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа.
Ажиллах явцдаа БЗД-ийн 10, СБД-ийн 14, ЧД-ийн 17, 18, СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хөрсний болон булаг шандын ус хальж, халиа дошоо үүссэнээс шар усны үерт автах нөхцөл бүрдсэн, далангийн хамгаалалтынг зурвас зөрчсөн байдлыг шалгаж, мөсийг далан руу түрэх, сувгийн урсацыг сайжруулах, ус урсах гольдрол, ховил татуулах, мөсийг ухаж ачуулах зэрэг шийдвэрүүдийг газар дээр нь гаргаж, эрсдлийг буурууллаа. Мөн Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын харъяа далангийн хамгаалалтын зурвас зөрчиж, далан дотор айлууд буусан, даланг нарийсгаж хашлага хийсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлж, арилгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)