Хөвсгөл аймгийн ахмадууд 7.2 сая төгрөгийн хандив өргөв

Аймгийн ахмадын хороо түүний тэргүүлэгчдийн санаачилгаар Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх ажилд цаг завгүй сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй төрийн албан хаагчиддаа туслах, урам зориг итгэл өгөх зорилгоор “Ахмад хүний сэтгэл тэтгэвэрт гардаггүй” хандивын аяныг 2020.03.03-03.12-ны хугацаанд өрнүүллээ. Уг аянд 21 сумын ахмадын хорооны 6000 гаруй ахмад настан сэтгэл гарган оролцож 7.2 сая төгрөгийг цуглуулан Хөвсгөл аймгийн Онцгой комиссийн дарга, аймгийн Засаг дарга Л.Ганболд, тус комиссийн орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэн нарт аймгийн ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар, тэргүүлэгчид гардуулан өглөө. Аянд   Тариалан, Рашаант, Баянзүрх, Цагаан-Уул, Чандмань-Өндөр, Түнэл, Мөрөн сумын ахмадын хороодууд манлайлан оролцлоо.

Мөн зудтай байгаа сумуудын малчдад туслах аяныг Мөрөн сумын ахмадуудын дунд өрнүүлж “ ХБИ ахмад настны үйлчилгээний төв”-үүдийн ахмад настнууд элгэвч, нэмнээ, хурганы уут, бээлий, лаа, шүдэнз зэрэг 17 нэр төрлийн 3 сая гаруй төгрөгийн эд зүйлийг өөрсдөө оёж, гардууллаа.

Мөрөн сумын дээрх төвүүдийн ахмад настнууд аймгийн Онцгой комиссоос Мөрөн сумын эргэн тойронд ажиллаж буй хяналтын постууд дээрх төрийн албан хаагчдаа эргэж, халуун хоол, цай ,аарцаар үйлчиллээ.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.69.204)

    2020-03-24

    баяр хүргэе