Саудын арабад төрийн олон зуун албан хаагчдыг саатууллаа
- 2020-03-24
- Дэлхий
- 0
Саудын Арабын Авлигатай тэмцэх байгууллагаас арми болон аюулгүй байдлын албаны ажилтнууд зэрэг төрийн албан хаагч 298 хүнийг хээл хахууль, хөрөнгө шамшигдуулсан болон албан тушаалаа ашигласан гэмт хэрэгт буруутган баривчилжээ.
Ням гарагт Саудын Арабын Үндэсний Авлигатай тэмцэх хороо /Назаха/-ноос гаргасан мэдэгдэлд тус хорооны мөрдөгчид цагдан хоригдож буй тэдгээр албан хаагчдыг шалган, хариуцлага хүлээлгэх болно гэжээ.
2017 онд өндөр түвшний албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуультай тэмцэх зорилгоор Саудын Арабын аюулгүйн албанаас хаант улсын ханхүү, улс төр, бизнесийн элитүүдийг баривчилж байсан юм.
Тэдгээр баривчлагдсан хүмүүсийг Рияад хот дахь тансаг зэрэглэлийн Риз Карлтон зочид буудалд хэдэн долоо хоногийн турш хорьсон бөгөөд баривчлагдсан хүмүүстэй бие махбодийн хувьд зүй бусаар харьцсан гэж зарим албан хаагчид мэдүүлж байжээ.
Салман хааны угсаа залгамжлагч ханхүү Мухаммед Бин Салман улс төрд аюул учруулж болзошгүй хүмүүсийг зайлуулах зорилготой явуулсан байж болзошгүй хэмээн дээрх ажиллагааг шинжээчид дүгнэдэг.
Хааны шүүхээс өнгөрсөн жил дээрх кампанит ажил 15 сарын дараа аажмаар зогсож байгаа гэж хэлж байсан ч, дараа нь хууль сахиулах байгууллагууд төрийн албан хаагчдын авлигыг шалгаж эхэлснээ мэдэгдсэн билээ.
Баривчлагдаад байгаа тэдгээр 298 албан хаагчдыг хээл хахууль, хөрөнгө шамшигдуулах, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг нийтдээ 398 сая риал /101 сая ам доллар/-ийн гэмт хэрэгт яллах болно гэдгийг Назахагаас олон нийтийн твиттер сүлжээнд Ням гарагт мэдэгдсэн юм.
Хэрэгт татагдсан хүмүүсийн 8 нь 2005-2015 онуудын хооронд засгийн газрын гэрээтэй холбоотой хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэгдээд байгаа батлан хамгаалах яамны албан хаагчид бол 29 нь зүүн нутгийн дотоод хэргийн яамны ажилчид, түүний дотор 3 хурандаа, хошууч генерал, бригадын генерал зэрэг албан хаагчид багтжээ.
Рияад хотын Алмарифа их сургуулийн авлигын хэрэгт буруутгагдсан 9 албан тушаалтны хамт авлига авсан хэргээр 2 шүүгч баривчлагдсан талаар Назахагаас мөн мэдээллэсэн.
Тус газраас тухайн хэргийн талаар бусад мэдээлэл болон албан тушаалтны нэрийг нь мэдээлээгүй юм.
Эх сурвалж: www.aljazeera.com
Сэтгэгдэл (0)