Энэтхэг улс гадаадын хээл хахуулийн хэргийн тоогоор дэлхийд 2 дугаарт эрэмблэгдлээ
- 2020-03-25
- Дэлхий
- 1
Дэлхий дахинаа 2019 онд үндэстэн дамнасан хээл хахуулийн хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа удааширсан боловч Энэтхэг улсын хувьд гадаадын компаниудаас хээл хахууль авсан дотоодын албан хаагчидтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаарх тоон үзүүлэлтээрээ Бразилын дараа буюу 2 дугаар байрт бичигдлээ.
Дэлхийн авлигийн эсрэг мөрдлөгө, мөрдөн байцаалтын чиг хандлагыг судлах ашгийн төлөө бус бизнесийн холбоо болох “ТРАСЕ” байгууллагын 10 дахь удаагийн Дэлхийн хууль сахиулах ажиллагааны жилийн тайланд дурдсанаар хил дамнасан авлигын тархалт өндөртэй улсаар Хятад улс орсон бол үүний дараа Ирак, Бразил, Нигери, Энэтхэг зэрэг улс орсон.
Дээрх тайланд дурдсанаар 2019 онд үндэстэн дамнасан хээл хахуулийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд харьцангуй удаашралтай жил байсан бөгөөд мөн АНУ болон дэлхий дахинд гадаадын албан хаагчдын хээл хахуультай холбоотой хэргийн тоо буурсан байна.
Санхүүгийн үйлчилгээний салбарынхан АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын гол анхаарлын төвд байдаг боловч 2019 онд олборлох үйлдвэрлэлийн салбартай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа илүү их байлаа. Мөн түүнчлэн тус улсын сансар судлал, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарынханыг үндэстэн дамнасан хээл хахуулийн хэрэгтэй холбогдуулан шалгах мөрдлөгийн тоо нэмэгдсэн байна.
2019 оны эцсийн байдлаар Бразил улсын үндэстэн дамнасан хээл хахуулийн хэрэгт шалгагдсан дотоодын албан тушаалтнуудын тоо хамгийн их байсан ба үүний дараа Энэтхэг, Хятад улс эрэмблэгдлээ гэж тус тайланд дурджээ.
1977 оноос хойш Хятад улс үндэстэн дамнасан авлигын хэрэгт авч хэрэгжүүлж буй 110 гаруй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан үзүүлэлтээрээ хамгийн тархалт өндөртэйд тооцогдсон ба Ирак улс дээрх арга хэмжээний тоогоороо удаалж, Бразил, Нигери, Энэтхэг зэрэг улс араас нь багтжээ.
Эх сурвалж: https://www.business-standard.com/
Сэтгэгдэл (1)
Иргэн (103.212.117.242)
Манай улс дотоодын хээл хахуулиар тэргүүлж байгаа байхаа. Үзүүлэлтиыг хэргийг хүн амд нь харьцуулж гаргадаг байж таарна. Монгол улс дэлхийд хээл хахуулиар гарцаагүй тэргүүлнэ.