Монгол Улсын иргэдийг Замын-Үүд авто замын боомтоор татан авлаа
- 2020-03-26
- Орон нутаг
- 0
Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотой улсын хилийг хаасан хэдий ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авлаа.
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийн ажиллав.
Энэхүү хяналтаар өндөр халуурсан, ханиасан зэрэг халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй.