Говь-Алтай аймагт дахин газар хөдлөлт болжээ
- 2020-03-27
- Орон нутаг
- 0
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 29 км-т, Ө-46°1′ 12″, У-94° 1′ 48″/ 03.26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 18:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т, Ө-47° 30′ 36”, У-97° 10′ 12”/ 03.27-ны өдрийн 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 03:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлэв.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт Ө-46° 4′ 12” , У-94° 3′ 36″/ 03.27-ны өдрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 05:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онгцой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэв.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)