Эдийн засагч Б.Дөлгөөн: Эдийн засгаа аврах оновчтой алхам хийх цагийг алдаж болохгүй
- 2020-04-01
- Эдийн засаг
- 0
-Монголын эдийн засгийн байдал корона вирусээс болоод хүндхэн нөхцөлд байгаа.
Монгол улсын ЗГ-аас тодорхой хэмжээний шийдлүүдийг гаргаснаа танилцуулсан байгаа.
Энэ цаг үед хувийн хэвшлийнхэнд ер нь яаж дэмжлэг үзүүлэх ёстой вэ?
-Миний бодлоор сая сарын хугацаанд нилээдгүй аж ахуйн нэгжүүд дампуурсан байх. Үнэхээр харамсалтай юм болж байна. Яг хэдэн ажлын байр алдасныг хэлж мэдэхгүй байна. Тийм тооцоо судалгааг одоохондоо аль нэг байгууллага гаргаагүй л байна л даа. Тэгээд одоо ямар ч байсан МУ-ын ЗГ-аас эдийн засгаа идэвхижүүлэх нилээдгүй арга хэмжээг авхаар боллоо. Энэ үед ЭЗ ямар хэлбэрээр өсөх үү, гадаад нөхцөл байдал хэр өөрчлөгдөж байна гэдэг дээр хувийн хэвшлүүд 1-рт үнэлгээ хийгээд өөр өөрсдийнхөө бизнес төлөвлөгөөнд өөрчлөлтийг оруулах ёстой.
-Бид яаж мөнгө босгож болох вэ гэдэг боломжийг бид хаа хаанаа эрэлхийлэх ёстой. Бидэнд энэ цаг мөчид яаж хөрөнгө босгох боломжтой вэ?
-Гадаадаас мөнгө оруулж ирэх хэдхэн төрлийн хэлбэрүүд байдаг: 1. тусламжийн мөнгө, олон улсын валютын сан ч гэдэг юм уу эсвэл Азийн хөгжлийн банк г.м 2. Зээл.Засгийн газар бонд босгоод авах боломжтой. 3.Экспортын орлого.Тэгээд 4дэх нь алтаа бид нар зарна . Эдгээр аргуудаар бид гадаад валютыг дотогшоо татах урсгалуудтай явсаар ирсэн. Бид нар сая өөрсдийн буюу Засгийн газрын хариуцлагагүй байдлаас болоод саарал жагсаалтанд орчихсон шүү дээ. Манай улсын гадаад дахь нэр хүнд, итгэлцлийн түвшин энэ хэрээр уначихсан л гэсэн үг. Тэгэхээр гадаад валютын үндсэн дээрх боломжууд ч бас хангалттай найдвартай, сайн гэхэд хэцүү болоод байна.
Олон улсаас авах тусламж дэмжлэг бидээнд одоо олдох нь ховор болсон. MF дээр буюу олон улсын валютын сан дээр бид нар оногдсоноос ихболсон. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар татаж аваад нэг ёсондоо манай улсын гадаад өр 4 тэрбумаас 7,7 тэрбум бараг 2 дахин их нэмэгдсэн шүү дээ. Энэ боломжоо бид аваад дуусчихсан. Экспорт маань ингээд тодорхой хэмжээнд тогтох байх.Гэхдээ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад бараг доогуур хэмжээнд байна. Тэгэхээр одоо бид нар гадаад валютынхаа тал дээр дотогш энэ урсгал дээр ямар арга зам байна, хувийн хэвшлүүд энэ үед гаднаас мөнгө олж ирнэ гэдэг бол бараг л бүтэхгүй асуудал байх. Яагаад бүтэхгүй асуудал вэ гэхээр 2 үндсэн нөхцөл байна. 1-рт түүхий эдийн үнийн мөчлөг хамгийн дээд цэг дээрээ тулаад 2018 оны сүүлээр тулаад одоо ингээд уруудах мөчлөг рүүгээ орчихсон. Энэнтэй уялдаад гадаадын шууд хөрөнгө оруулалт ч гэсэн тодорхой хэмжээгээр буурч байгаа.Иймэрхүү дандаа сөрөг юм яриад байна л даа би. Тэгвэл энэний эерэг юм нь юу байж болох вэ гэхээр бид нар жижиг уул уурхай ч юм уу, жижиг төслүүд дээр мөнгө босгож чаддагүй юм аа гэхэд бид нар том төслүүд дээр босгож чаднаа. За экспорт уначихлаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчихлаа эргээд бид нар зээл тусламж авах нөхцөл байдал их хүнд байна. Ингээд 2 л юм үлдэж байна шүү дээ. Нэг нь алт байна, нөгөөх нь томоохон төслүүдээ түлхэх урагшлуулах. Энэ хэлбэрээр эдийн засгийн өсөлтийг богино болоод дунд хугацаанд, дундаас урт хугацаанд илүү хурдтай босгож ирэх боломжтой.
Тиймээс одоо бид олон улсад гаргаж болох, том дүнтэй хөрөнгө босгох төслүүдээ зогсоохгүй, урагшлуулах юм бол бид гадаад зах зээл дээрээс тодорхой хэмжээний хөрөнгийг татах замаар энэ эдийн засгийн сэргэлтийг хурдавчилж болноо гэж хэлж байгаа юм.Нэг ёсондоо шийдэл байгаад байна шүү дээ.
-Эрдэнэс таван толгой компанийн нэр дээр нийтдээ 7 орд газар байдаг. Түүний 1 ордын 30 хувийг гадаадын зах зээл дээр IPO хувилбараар гаргая гэдэг асуудал яригдаж байсан
боловч энэ Засгийн газрын үед ямар нэгэн байдлаар гадаад зах зээлд гаргахгүй гэдэг шийдвэрийг Ерөнхий сайд гаргачих шиг боллоо.
Тэгэхээр бид таны хэлээд байгаа боломжоо алдчихсан гэсэн үг үү?
-Ерөнхий сайд ямар шийдвэр гаргасныг би сайн мэдэхгүй байна. Таван толгойн IPO бол олон жилийн өмнө яригдаж байсан шүү дээ. Би Ньюком группд ажиллаж байхад манай Ньюком группийн гүйцэтгэх захирал тухайн үед Риотинто компанид ажиллаж байсан Болд захирал байсан. Болд захирал хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргаар давхар ажиллаж байсан. Тэр үед би Болд захиралд туслаад явж байсан. Одоо яг хэдэн орд болсоныг нь мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ таван толгойг тэгж олон хуваахгүйгээр тэр чигээр н IPOхийнэ гэсэн тийм асуудал тухайн үед яригдаж байсан. Тэгэхээр энэ бол шинэ зүйл биш. Тухайн үед үнэхээр IPO хийх нь зөв хувилбар байсан уу гэхээр уг нь бол хамгийн зөв хувилбар байсан. Яагаад гэхээр тэр үед түүхий эдийн үнэ ханш ч гэсэн хамгийн өндөр байсан шүү дээ. Олон улсын сүүлийн 10 жил 15, 20 жилийг харахад яг 2011, 2012 онд түүхий эдийн үнэ дээд цэгтээ хүрсэн. 2012 оноос эхлээд уруудаад эхэлсэн. Тэр үед нь бид нар IPO хийсэн бол өнөөдөр бид нар өөрсдийн Монгол улсын эзэмшдэг, олон улсын зээл дээр гарчихсан тэр стандартуудыг мөрддөг бас нэг өөрийн гэсэн компанитай байх байсан болов уу гэж харж байгаа. Бид нар гадаад валютын урсгалыг дотогшоо авчирдаг дөрвөн урсгал байдаг гэж түрүүн хэлсэн. Гадаадын олон улсын зах зээл дээр түүхий эдийн ханш ийм нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт хэр байх вэ? Хэрвээ унах юм бол энэ уналтыг бид нар юугаар нөхөх вэ. Ийм нөхцөл байдалд бол бид яг өөрсдөө энэ том төслүүдээ явуулж байж энэ алдагдлыг нөхнө. Дээрээс нь нэмээд энэ сэргэлтийг энэ төслүүдийг урагшлуулах замаар илүү хурдан авчирах боломжтой юм болов уу гэж харж байгаа.
-Том төслүүдээ хөдөлгөх нь чухал гэлээ. Гэтэл хөдөлгөхийн тулд тэр хэмжээгээрээ том бэлтгэл ажил, цаг хугацаа ордог байж таараа.
Бид олон жилийн туршид нэг алхам урагшлаж, 2 алхам ухарсаар байгаа
мэт дүр зурагтай байгаа дээр та юу хэлэх үү?
-IPO хийнэ гэдэг нь тийм амархан процесс бас биш. Би өөрөө Тэнгэр санхүүгийн нэгдэлд, үнэт цаасны компанид ажиллаж байсан. Манай үнэт цаасны компани андрайдинг эрхтэй, брокер дилерийн эрхтэй, хөрөнгө оруулалтын эрхтэй тийм компани байсан. Ингэж ажиллаж байхад андрайдер гэдэг бол IPO гаргадаг. Мэдээж зөвхөн Монголын хөрөнгийн бирж дээр гаргах эрхтэй компани. Яг олон улсын андрайтерын процесс бол Монгол улсад андрайтерийн процесс явагдаж байгаагаас илүү удаан явагддаг. Жишээлбэл та ч гэсэн фэйсбүүк ашигладаг байх. Фэйсбүүк 2004 онд байгуулагдсан мөртлөө dүр сүүлд бирж дээр гарсан. Анх гарсан үнэ нь 38 долларбайсан. Одоо бараг 200 доллар руу дөхөөд явж байгаа. Нэг ёсондоо 38 доллараар 1 хувьцаа нь гарчихаад одоо 200 доллар хүрэх гээд явж байна шүү дээ. Тэгэхэд бид нар яг энэ байдлаараа өөрсдийнхөө том төслүүдийг олон улсын зах зээлд гаргах замаар валютын урсгалыг Монгол руу татаж чадна. Таван толгой бол миний харж байгаагаар магадгүй хамгийн гарахад ойрхон төсөл. Бусад нь бол бүр анхан шатандаа судалгаа нь ч хийгдээгүй ингээд явж байгаа. Тэгээд яг гарлаа гэхэд тэр олон улсын стандартууд чинь Монголд орж ирдэг. Хөрөнгө оруулагчидыг яаж хамгаалах вэ, дотоод үйл ажиллагаанд тендер зохицуулна, тэр зүйлүүд чинь ерөнхийдөө олон улсын зөвшөөрөгдсөн стандарт орж ирээд тухайн байгууллагын соёлд шингэх замаар энэ бүх зүйлүүд чинь алга болдог. Тэгэхээр энэ бол олон улсад ч гэсэн яг энэ байдлаар явдаг. Би нэг жишээг бол мэдэж байна. Хятад улс 1990-ээд оны дундуур хамгийн том компаниудаа олон улсын бирж дээр гаргасан байдан юм. Яах гэж? 2 шалтгаанаар. 1-рт үнэлгээг нь тогтоох гэж, 2-рт тэр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулахгүй бол ерөөсөө дан төрийнхөн барьсаар дэндүү данхар болчихсон, үйл ажиллагааны үр бүтээмжтэй биш, маш өндөр зардлаар явдаг бараг ашиг гардаггүй. Тэгвэл энэ олон улсын хөрөнгийн биржид гаргах замаар тэр явдалуудаа маш сайн цэгцэлж чадсан. Өнөөдөр тэдгээр төрийн өмчит компаниуд нь Хятад улсын төсөв бүрдүүлэлт дээр томоохон хувийг эзлээд явж байгаа. Тэгэхээр манайх ч гэсэн энэ хэлбэрээр энэ том төслөө явуулаад эргээд магадгүй зарим нэг төрийн өмчит компаниудыг олон улсад гаргах замаар үйл ажиллагааг илүү сайжруулах арга зам байгаа гэж харж байна.
-Дэлхий нийтийг хамарсан тахал, өвчний улмаас зөвхөн монгол улс гэхгүй, дэлхий н эдийн засаг зогсонги байдалд орчихлоо. Үр дагаврыг хохирол багатайгаар туулах гарах тал дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Энэ бол дан ганц Засгийн газрын хэрэгжүүлэх ажил биш. Энэ бол компаниудын ч, иргэдийн ч, төрийн ч гурван талын гурвуулангийнх нь хүлээх хариуцлага. Төрийн зүгээс эрүүл мэндийн салбарт энийг хамгаалахын тулд хийж чадах бүхнээ хийж байна гэж би харж байгаа. Энэ бол зөв. Хэдийгээр эдийн засагт энэ нь сөргөөр нөлөөлж байгаа ч гэсэн энэ бол зайлшгүй авах ёстой арга хэмжээ. Эрүүл мэнд №1. Эхлээд бид нар амьд байж, эрүүл байж дараа нь бид нар халаасан дахь мөнгөө ярина. Гэхдээ эрүүл, амьд байя гээд өлсөж үхэж бас болохгүй. Тэгэхийн тулд эдийн засагтаа гарч байгаа энэ нөхцөл байдлуудтай уялдуулаад арга хэмжээ авах ёстой. Тэрэн дээрээ авахдаа бид нар нотолгоонд суурилсан байя, цаг тухайд нь авч байя, авлаа гэхэд битгий дордуулаач. Дордуулаач гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд сая банкууд дээр бөөн бужигнаан боллоо, иргэд ч бөөн бухимдал үүслээ. Энэ чинь дахиад л нөгөө авна гэсэн арга хэмжээгээ ямар нэгэн байдлаар шийдээгүй, тодорхойгүй байдал үүсгэнээс болоод магадгүй ойрын хугацаанд, эсвэл дунд хугацаанд ч юм уу санхүүгийн салбартаа сөргөөр нөлөөлөх юм бас давхар хийчихэж байгаа юм. Компаниудын хувьд бол яг энэ нөхцөл байдал хамгийн хүнд тусч байгаа. Тэрийг бол ойлгож байна. Яг мөнчгөрөөрөө явж байгаа энэ компаниудад их сайн чиглэж арга хэмжээ авч чадах юм болэдийн засгийн хямралыг татвар төлөгч байгууллагууд арай гайгүй даваад гарах болов уу гэж бодож байна. Хэрвээ энэ нь байгаа онохгүй байх тусмаа зүгээр тарамдаад л ажил хийж байгаа юм шиг болоод харагдаад дуусах болов уу.
Сэтгэгдэл (0)