Тэрэлжид ой хээрийн түймэр гарч 10 гаруй га газар шатаад байна
- 2020-04-06
- Байгаль орчин
- 0
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Төв аймгийн Эрдэнэ сумын 3 баг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны хилийн зааг Ар мухар гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарч, нийтдээ 10 гаруй га газар шатаж одоогоор түймрийг цурманд оруулаад байна.
Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 25, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас 20, Тэрэлж 10, хамгаалалтын захиргаанаас 10 гаруй нийтдээ 65 хүн, 10 гаруй машин бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Иргэн та болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү!
Сэтгэгдэл (0)