Аймагт үйл ажиллагаа явуулж буй спорт клубууд богиносгосон цагийн хуваарийг мөрдөн ажиллаж байна

Аймгийн Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлснээр бие чийрэгжүүлэх, дархлаа дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа фитнесс клуб, теннисний клуб, спининг зэрэг газруудыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 16:00 цагаас 20:00 цагийн хооронд богиносгосон цагаар үйл ажиллагаа явуулах аймгийн Засаг даргын захирамж гарсан.
Уг захирамжийн хэрэгжилтийг шалгахаар Аймгийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Чанцал нар хяналт, шалгалтыг хийж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, нэг дор 10-аас дээш хүнд үйлчлэхгүй байх, үйлчлүүлсэн иргэдийг бүртгэлжүүлэх зэрэг ажлыг зохион байгууллахыг тус байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл болголоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)