Хог хаягдал үнс нь салхиар тархах нөхцөл бүрдсэн зөрчилд торгох шийтгэл оногдуулжээ
- 2020-04-08
- Байгаль орчин
- 0
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/46 дугаартай “Уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД –ийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Санжат ХХК-ийн уурын зуухны байгууламжид хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар хог хаягдал цуглуулж буй хогийн сав нь зориулалтын бус, таглаагүй, салхиар тархах нөхцөл бүрдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл оногдуулан, эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл (0)