ОХУ вакцины туршилтыг ирэх сард эхлүүлж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анагаахын эрдэмтэн судлаачидтай цахимаар холбогдож “COVID -19” цар тахлын нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрбээр "Тахлын тархалтын оргил цэг хараахан болоогүй байгаа" гэдгийг онцолсон юм. Харин анагаахын мэргэжилтнүүд “Шинэ коронавирусийн эсрэг вакцин гарган авах ажлыг яаравчилж болно.

 

Сайн дурын хүмүүст шинэ вакциныг турших ажлыг ирэх сард эхлүүлэх боломжтой” гэжээ. “Вирусийн тархалт оргил үедээ хүрээгүй байгааг онцолмоор байна. Бусдын алдааг давтахгүй байх нь чухал. Бид өөрсдийнхөө алдаанаас биш шинжлэх ухаан, анагаахын салбарын туршлагаас суралцах хэрэгтэй. 

 

 

Би мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсмоор байна. Олон улсын туршлага дээр үндэслэн хэрэв Эрүүл мэндийн яам зөвшөөрвөл вакцины туршилтын эхний шатыг энэ тавдугаар сард эхлүүлмээр байна. Сайн дурын багийнхныг хэдийн бүрдүүлсэн. Мөн улсын хэмжээнд вакцины туршилтад орох хүсэлтэй сайн дурын хүмүүсийн тоо шаардлагатай хэмжээг давсан” гэж мэдэгдлээ.

 

Х.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай