Аймгийн номын сан, сумдын соёлын төв, сургууль, цэцэрлэгүүдэд 20 сая төгрөгийн үнэ бүхий ном гардуулан өглөө
- 2020-04-10
- Орон нутаг
- 0
Говьсүмбэр Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймаг сумын номын санг номоор баяжуулах ажил үе шаттай хийгдэж байна. Энэ онд орон нутгийн хөрөнгө оруулалтын 20 сая төгрөгөөр аймгийн Нийтийн номын сан, Шивээговь сумын соёлын төв, Баянтал сумын соёлын төв, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 2 дугаар сургууль, 1,2,3,4,5,6 дугаар цэцэрлэгүүдийн номын санд нийт 468 нэр төрлийн 1256 ширхэг номыг хуваарилан, 04 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга гардуулж, хүлээлгэн өглөө.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Говьсүмбэр аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (0)