Хуванцар савыг задлах шинэ энзим бүтээжээ
- 2020-04-13
- Байгаль орчин
- 0
Ус, ундааны хуванцар савыг хэдхэн цагийн дотор бүрэн задалж чаддаг энзимийг бүтээсэн тухай мэдээлэл The guardian.com сайтад гарчээ. Уг энзим нь ямар нэг химийн урвалыг үүсгэх чадвартай, амьтны гаралтай бодис юм. Францын Carbios компанийн судлаачид уг энзимийг навчны бордоонд байдаг нянгаас гаргаж авсан байна. “Carbios” компани таван жилийн дотор энэ технологио үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэж чадна гэж амлаж байна.
“Хуванцар материал нь хүнс, эрүүл мэнд, зам тээврийн гээд нийгмийн олон салбарт маш их давуу тал бий болгосныг бид бүгд мэднэ. Гол асуудал нь үүнээс үүсэх хог хаягдал юм. Бид хуванцрыг задпах технологио зах зээлд гаргасан анхны компани болох зорилготой.
2024-2025 оны хавьцаа үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй” гэж Carbios- 08 компанийн дэд захирал Мартин Стефан ярьжээ.
Г.Ням
Сэтгэгдэл (0)