Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 их наяд төгрөг буюу 50.4 хувь нь иргэдийнх байна

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 2020 оны гуравдугаар сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. 

Энэ оны гуравдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 20.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөгөөр буюу 3.5 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан мэдээллийн эхэнд онцоллоо. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү өсөхөд,

  • Валютын хадгаламж 789.4 тэрбум төгрөг буюу 27.2 хувь
  • Валютын харилцах 587.3 төгрөг буюу 29.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Харин төгрөгийн хадгаламж 2020 оны гуравдугаар сарын эцэст 10.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 371.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 465 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурсан байна.

Төгрөгийн хадгаламжийн

  • 88.1 хувь нь иргэдийн хадгаламж
  • 11.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж буй юм.

Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан "Валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.5 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 789.4 (27.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь статистик мэдээллээс харагдаж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 200.9 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн. Харин өмнөх оны мөн үеэс 315.4 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр буурлаа. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6  их наяд төгрөг буюу 50.4 хувь нь иргэдийнх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 14.2 их наяд төгрөг болсон. Энэ нь, 

Өмнөх сараас 311.9 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр
Өмнөх оны мөн үеэс 519.7 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна. 

Мөн хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр буурсан байна" гэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.16.26)

    2020-04-13

    Зээл тэглэдэг гэсэн үгнээс болж зээл авах нь ихэссэн. Төрийн буруу бодлого.