Хөлбөмбөгийн холбооны авлигын хэрэгт яллагдсан Гондурасын удирдагч асан АНУ-д нас барав

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны хээл хахуулийн хэрэгт яллагдсан Гондурас улсын Ерөнхийлөгч асан Рафаэль Калежас АНУ-д нас барсан байна.

Тэрээр Гондурас Улсыг 1990-1994 оны хооронд удирдаж байсан бөгөөд хожим нь хөлбөмбөгийн нэвтрүүлэг дамжуулахтай холбоотой эрх олгох асуудалтай холбоотой ОУХБХ-ны хээл хахуулийн томоохон хэрэгт холбогдсон юм.

76 настай Калежас нь 2016 онд Нью-Йорк хот дахь холбооны шүүхэд гэм буруугаа хүлээсэн бөгөөд нас барах үедээ АНУ-ын Атланта хот дахь шоронд хоригдож байжээ. Нас барахад хүргэсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тэрээр өмнө нь цусны цагаан эс ихсэх өвчтэй байсан юм.

Эх сурвалж: abcnews.go.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)