Mикро-биологийн аргаар үлийн цагаан оготныг устгах ажил явуулж байна

Өвөлжилт, хаваржилт хүндрэх нэг шалтгаан бол үлийн цагаан оготно ихэссэн явдал юм. Бэлчээр өвсгүй болсноор үлийн цагаан оготноос хамааралтай зудын эрсдэл 50-60 хувийг эзэлж байна.

Нэг үлийн цагаан оготно зуны 3 сарын туршид 100 гаруй болж үрждэг гэх бөгөөд бэлчээр нутгийг ихээр талхалдаг аж. Иймд Баянхонгор аймгийн 13 сумын 27  багийн 50 мянга орчим га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг малчдын оролцоотойгоор байгальд хор хөнөөлгүй аргаар хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.

Цас ханзарч, ичээнээсээ гарч эхэлж байгаа энэ үед устгал хийх нь үр дүнтэй байдаг аж.

Тодруулбал, микро-биологийн аргаар үлийн цагаан оготныг устгах энэхүү ажлыг 04 дүгээр сарын 06-20-ны хооронд хүртэл зохион байгуулах аж. Бэлдмэл цацсан талбайд 21-45 хоногоос доошгүй хугацаанд мал оруулахыг хориглоно.

Энэ хугацаанд усны шувууд ихээр цугладаг нуур уснаас 500 м-ээс доошгүй зайд бэлдмэл цацах бөгөөд хор цацсан талбайн  ойролцоо насанд хүрээгүй хүүхдийг малд явуулахыг хориглох юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Эрдэмтэн (103.229.122.78)

    2020-04-14

    Үнэн сониныхон, Баянхонгорынхонд байгаль хамгаалах, бэлчээр сайжруулах талаар анхан шатны мэдлэг олгох хичээл заах юмсан. Хөөрхийс гэж