Ажнай азарга сүрэгт тахийн гүү унагалжээ

Нэгэн үе тахь мөхөх аюулд орлоо хэмээн халаглаж харамсах хүн олон байсан цаг саяхан. 1960-аад оны сүүлээр байгальд зэрлэгээр тааралдахаа больсноор тахийг устсан хэмээн үзэх болсон. Монголын баруун өмнөд хэсэгт орших Зүүн гарын говьд хамгийн сүүлд үлдсэн тахь нутагшиж байсан нь түүх болжээ. Монгол Улс Чехийн Засгийн газар болон Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран тахь сэргээн нутагшуулах төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 

 

Төслийн үр дүнд одоогоор Говийн их дархан цаазат газрын Б хэсэг Тахийн талд 270 гаруй толгой тахийг нутагшуулаад байна. Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн Тахийн ус нэртэй газар Ажнай азаргатай сүрэгт энэ сарын 8-нд гүү унагалжээ.

 

 

Энэ оны тахийн ууган унага сэргэлэн цовоо байж, өвсөнд орж, хэвийн бойжиж байгаа талаар тус бүсийн Хамгаалалтын захиргааны газар мэдээлсэн байна.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)