Тарваганы мах түүхийгээр идэх нь гепатит E вирус дамжих аюултай
- 2020-04-14
- Байгаль орчин
- 0
Хаврын улиралд тарваганы мах түүхийгээр идэх нь хүний биед сайнаар нөлөөлнө гэдэг цуурхал олны дунд бий. Харин эсрэгээрээ хүний биед сайнаар нөлөөлөх бус гепатит E вирус дамжигдана. Гепатит Е вирус ялгадсаар дамжин гадна орчинд тархаад хоол боловсруулах, шингээх эрхтэнд орж халдварладаг. Хоол боловсруулах эрхтэнд орсон энэ вирус хүчилд тэсвэртэй тул нарийн гэдсэнд орж, цусанд нэвтэрч элгэнд үржинэ. Энэ вирусээр бохирдсон ус, дутуу боловсруулсан амьтны мах халдварын эх уурхай болдог.
Уг вирус цус сэлбэхэд болон эхээс урагт дамжин халдварладаг. Өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварлах нь тун ховор гэж судлаачид тайлбарладаг. ЦУсаар дамжих халдвар богино хугацаанд олон хүнийг хамарч өвчлүүлнэ.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Сэтгэгдэл (0)