Эквадорын экс ерөнхийлөгч Kорреаг авлигын хэргээр эчнээ шийтгэв
- 2020-04-15
- Дэлхий
- 0
Эквадорын дээд шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Рафаэль Корреаг авлигын хэрэгт буруутган 8 жилийн хугацаанд шоронд хорих шийдвэрийг эчнээгээр гаргав.
Корреа нь Бельги Улс руу дүрвэх хүртлээ буюу 2017 он хүртэлх 10 жилийн хугацаанд тус улсыг удирдаж байсан юм.
Корреа болон бусад 19 шүүгдэгчийг гэрээ байгуулсныхаа хариуд хувийн компаниудаас 7.5 сая ам.доллар хээл хахуульд авсан хэрэгт буруутай болохыг шүүхээс тогтоосон байна.
Дээрх этгээдүүдийг мөн ямар нэгэн улс төрийн албан тушаал хашихыг 25 жилийн хугацаанд хориглосон шийдвэр гаргасан байна. Эдгээр этгээдүүдийн дунд Бразилын “Odebrecht” компаниас хээл хахууль авсан хэрэгтээ 6 жилийн хорих ял эдэлж буй тухайн үеийн дэд ерөнхийлөгч Хорхе Глас багтаж байгаа аж.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан Корреа: “Энэ бол тэдний хүсч байсан зүйл: Сонгуулийн санал хураах хайрцгаар хэзээ ч олж авч чадахгүй зүйлээ авахын тулд шүүхийг ашиглаж байна. Би зүгээр. Хамт ажиллаж байсан нөхөддөө санаа зовж байна. Бид олон улсын түвшинд ялах нь гарцаагүй. Учир нь энэ бүгд инээдтэй байна, гэхдээ хугацаа шаардана” хэмээн нийгмийн сүлжээгээр жиргэсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)