Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 10-70 см нимгэн байна
- 2020-04-15
- Орон нутаг
- 0
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.
Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллалаа.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 10-70 см нимгэрч мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, халиа, тошин, харз, цөн гүйх зэрэг үзэгдэл идэвхижиж мөс хэврэгшиж байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)