Шууд: Коронавируст халдвар (COVID-19) нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-Д БАЙГАА 30, ТАНДАЛТЫН 19, ДУНДГОВЬ АЙМГААС ИРҮҮЛСЭН 5 СОРЬЦОД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

 

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт 2 сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Нэг нь Сонгдо эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орлоо. PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй. PCR буюу лабаораторийн шинжилгээ баталгаатай нь гэсэн үг.

ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн байна. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна" гэсэн мэдээллийг өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)