Сурталчилгааны ажил зохион байгуулж байна
- 2020-04-16
- Орон нутаг
- 0
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.
Иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.
Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг уриалсан сурталчилгааны самбарыг байршуулан, автомашины чанга яригчаар санамж сэрэмжлүүлэг хүргэн, иргэдэд “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага материал тараан, маскаа зүүхийг уриалан ажиллаж байна.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл (0)