“Багануур” ХК Технологийн автомашин механизмын ашиглалтын хэсгийн ажилтнуудын дунд Өндөр бүтээлийн уралдаан зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа
- 2020-04-16
- Үнэн
- 0
Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг угтан “Багануур” ХК-д ашиглагдаж байгаа 90тн-ын даацтай САТ-777D маркийн №91 дугаартай хөрсний автосамосвалыг нэг сая километр ашигласны, CAT-824G маркийн №02 дугаартай дугуйт бульдозерыг 22 жил ашигласны, CAT-16 маркийн №02 дугаартай грейдерыг 25 жил ашигласныг тохиолдуулан Технологийн автомашин механизмын ашиглалтын хэсгийн ажилтнуудын дунд Өндөр бүтээлийн уралдааныг 2020 оны 2-р сарын 15-наас эхлэн 3-р сарын 31 хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гарган шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тус өндөр бүтээлийн уралдааны үеэр ажилчид өөрсдийн санаачлагаар техник тоног төхөөрөмжүүдийн гаднах болон дотоод үзэмжийг дээшлүүлэх болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлсэн юм.
Тэдгээрээс
- CAT-777D №162 Г.Болдбаатар бригадын даргатай хөрсний автосамосвалын хамт олон
- HD-405 №27 Б.Наранбат бригадын даргатай нүүрсний автосамосвалын хамт олон
- HD155 №10 М.Гантулга бригадын даргатай гинжит бульдозерын хамт олон
- CAT-320 №03 Б.Баяраа бригадын даргатай гидроэкскаваторын хамт олон
- CAT-988F №116 Э.Хатанболд бригадын даргатай дугуйт ачигчийн хамт олон тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Технологийн автомашин механизмын ашиглалтын нийт хамт олондоо уралдаандаа идэвх санаачлагатай үр бүтээлтэй оролцсонд баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)