Япон улс онц байдал зарлалаа

Япон Улсын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусний халдвар тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл онц байдал зарлаж, Япон Улсын 47 муж хотоос Токио, Осака, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужуудыг хамруулаад байсан бол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны 20:42 цагт Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нийт орон даяар онц байдал зарлаж буйг мэдээлэв. Онц байдал энэ оны тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Японы эрх баригч Либерал ардчилсан намын зарим гишүүд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан орлого нь мэдэгдэхүйц буурсан иргэдэд нэг удаа 100.000 иенийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж буй бөгөөд “Комей” намын зүгээс онц байдал зарлагдсан хүнд хэцүү үед иргэн бүрт ялгаварлахгүйгээр 100.000 иен олгох ёстой гэв.

Японы Ерөнхий сайд Ш.Абэ Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо, Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга T.Никай, Либерал ардчилсан намын Бодлогын хорооны дарга Ф.Кишида нар Ерөнхий сайдын өргөөнд хэд хэдэн удаа хуралдаж, Япон Улсын иргэн бүрт 100.000 иенийг олгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, энэ оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхлэв. 

Эх сурвалж: Япон улс дахь Монгол Улсын ЭСЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)