Цар тахлын үеийн авлигаас хэрхэн хамгаалах вэ?

Латви Улсад онцгой байдлын дэглэм үйлчилж байгаа бөгөөд эрх баригчид шийдвэрийг шуурхай гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд сэтгэлгүй, ухамсар дорой албан тушаалтнууд түр хугацаанд олж авсан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах хүсэл улам нэмэгдэж магадгүй талаар “Нээлттэй байдлын төлөө Делна нийгэмлэг”-ийн захирал Лиене Гатере хэлж байна.

Делна нийгэмлэгээс засгийн газар, бизнес эрхлэгчид болон олон нийтэд зориулж дараах арван зөвлөмж гаргажээ.

  • Тендерийг хуульд нийцсэн, чанартай байдлаар зохион байгуулж, шударга өрсөлдөөн, нээлттэй байдлыг хангах;
  • Тендер болон өрсөлдөөнийг хянах ажлыг үргэлжлүүлэх, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх;
  • Хүн ам, бизнес эрхлэгчдэд төсвийн зарцуулалтыг хянах боломж олгох үүднээс COVID-19-тэй тэмцэхтэй холбоотойгоор хийгдэж байгаа худалдан авалтын бүх мэдээллийг засгийн газрын covid19.gov.lv (эсвэл өөр тусдаа сайт дээр) сайт дээр байршуулах ёстой;
  • Шударга бус өрсөлдөөн, бараа үйлчилгээний үнийг  үндэслэлгүйгээр өсгөсөн болон үүнтэй ижил төстэй бусад зөрчлийн талаар Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх товчоо, Цагдаагийн газар, Худалдан авах ажиллагааны хяналтын товчоо, Өрсөлдөөний зөвлөл, Хэрэглэгчдийн эрх ашгийг  хамгаалах төвд мэдээлэх;
  • Эрүүл мэндийн салбар болон олон нийт хээл хахуульд автахгүй байх зарчмыг тууштай баримтлах;
  • Эмнэлгийн ажилтнуудад өгөх цалин хөлсний нэмэгдлийн талаарх мэдээллийг   covid19.gov.lv сайтад байршуулах;
  • Онцгой байдлын дэглэм, хорионы улмаас ажилтнуудад өгөх тэтгэмжийн хэмжээг хуулийн этгээдийн мэдээллийн хамт улсын орлогын цахим сайт болон засгийн газрын covid19.gov.lv сайт дээр байршуулах;
  • Эдийн засгаа амжилттай сэргээх үүднээс хямралын оргил үеэс хойшхи нөхцөл байдал мөн авлига, залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж байх;
  • Парламентын комисс ба орон нутгийн удирдлага алсын зайнаас ажиллаж байгаагаас үл хамааран хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах боломжоор хангах;
  • Сейм нь гаргасан шийдвэрийг нээлттэй байлгах, түүнийг богино хугацаанд дагаж мөрдөх зорилгоор лоббиг илрүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийг хэлэлцэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байна. 

Одоогийн байдлаар Засгийн газар, Сейм, Хямралын удирдлагын зөвлөл нь нөхцөл байдлыг хянахын тулд олон зүйлийг хийж байгаа боловч нээлттэй байдлаа улам сайжруулснаараа Латви Улс Европ болон дэлхийн бусад оронд сайн үлгэр дууриалал болж чадна гэж Делна үзэж байна.

 

Эх сурвалж: bnn-news.ru

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)