120 шоо метр орчим модыг хууль бусаар бэлтгэж байсан "ЭББЭ" ХХК-ны үйл ажиллагаа таслан зогсоожээ
- 2020-04-17
- Байгаль орчин
- 0
"Ногоон дуу хоолой" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн алба хаагч нар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 120 шоо метр орчим модыг хууль бусаар бэлтгэж байсан "ЭББЭ" ХХК-ны үйл ажиллагаа таслан зогсоож, ашиглаж байсан тээврийг хэрэгслүүдийг түр саатуулж, шалгалтын ажлыг эхлүүлэв.
Тус компани нь 2020 оны 1 дүгээр сард хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх явцанд Хан хэнтийн улсын тусгай хамгаалалтай газрын захиргаанаас ой цэвэрлэгээний гэрээ байгуулсан байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
Сэтгэгдэл (0)