Цар тахалтай тэмцэх талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа

 

Зүүн Хойд Азийн ТББ-ууд зэр зэвсгээр хөөцөлдөхөд зориулж буй  үрэлгэн зардлыг  хорогдуулж тахалтай тэмцэхэд зарцуулахыг уриаллаа

“Улаанбаатарын үйл явц” хэмээх Зүүнхойд Азийн бүс нутгийн ТББ-уудын  хамтын ажиллагааны форум  анх удаагаа цахимаар хуралдаж бүс нутгийн байдлын холбогдолтой асуудлыг хэлэлцсэний дээр дэлхий дахинд нүүрлээд байгаа COVID-19-ийн цар тахалтай хэрхэн тэмцэх асуудлыг тусгайлан хэлэлцэж хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Түүндээ цөмийн цацрагийн аюулын адил COVID-19-ийн цар тахал нь улс орнуудын хил хязгаарыг үл мэдэх тул нийт хүн төрөлөхтний өмнө тулгарсан ноцтой аюул занал болж байна. Тиймээс үндэсний болон хамтын аюулгүй байдлын тухай ойголтуудад шинэ өнцгөөс харж хандах зайлшгүй шаардлага гарч  байна. Энэхүү цар тахалд улс орнууд бэлтгэлгүй байсанд зохих дүгнэлт хийж эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх шаардлага гарч байгаа тул зэр зэвсгээр хөөцөлдөхөд зориулсан үрэлгэн зардлыг  хорогдуулж тахалтай тэмцэх, цаашид гарч болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг хамгаалах, тэднийг шаардлагтай зэмсэг, тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулах хэрэгтэй байна.

Мөн өнөөгийн байдлыг харгалзан хүмүүнлэгийн тусламжийг эдийн засгийн хориг арга хэмжээнээс тусгайлан үзэж ядарч туйлдаж буй хүмүүст саад хориггүй хүргэх хэрэгтэй байна гэж заасан байна.  Улаанбаатарын үйл явц нь 2015 онд Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн сүлжээний Зүүнхойд Азийн салбар болон Цэнхэр Сүлд хэмээх Монголын ТББ-аас  хамтран байгуулсан бүс нутгийн зөвлөлдөх болон санаа бодлоо чөлөөтэй солилцон хамтран ажиллах механизм юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)