Ахмад дайчин Ш.Дашбалжир, Б.Зундуй нарт аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардууллаа
- 2020-04-17
- Орон нутаг
- 0
Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой 2020 оны тавдугаар сарын 9-ний өдөр тохиож байгаа билээ.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын өндөр настан, ахмад дайчин Ш.Дашбалжир, Б.Зундуй нар шагнагджээ.
Тус шагналыг ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков гардуулан өглөө.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билиггүмбэрэл, аймгийн ЗДТГазрын Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ шагнал гардуулахад оролцож ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.В.Мергенд “Орос цэрэг”-ийн алдар цогцолборын бүтээн байгуулалтын тухай танилцууллаа.
Өдгөө Монгол улсад эх орны дайнд оролцсон 82 ахмад дайчин байна.
Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн халуун амь, бүлээн цусаа үл хайрлан энх цагийг бүтээлцсэн ахмад дайчин азай буурлууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Говьсүмбэр аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (0)