"COVID-19" халдварын тандалт судалгааны тойм-5

1. Япон улсад коронавируст халдварын тархалт зуны эхэн сар гэхэд оргил үедээ хүрнэ гэж тус улсын Кобэ их сургуулийн судлаачид үзэж байна.

2. Коронавируст халдварын тархалт байнга гарах бөгөөд цаашдаа улирлын шинж чанартай болж, өвөл, хавар, намар илүү ихсэж, зун арай багасах төлөвтэй байгааг Бельги улсын вирус судлаач Гуидо Ванхам мэдэгдлээ.

3. Нью-Иоркийн их сургуулийн судлаачид коронавирусийн тархалт дулааны улиралд саарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж үзжээ.

4. Итали улсын Миланы их сургуулийн судлаачид дэлхийд коронавируст халдвараар 5 сая орчим хүн өвчилж, 180 мянган хүн нас барсан байж болзошгүй гэж тооцоолсон байна. (Тэд дэлхийн хэд хэдэн улс орон бодит тоог гаргаж чадаагүй гэж үзжээ)

5. БНХАУ-ын судлаачид Ухань хотод хүн амын болон авто машины хөдөлгөөний хязгаарлалт хийх, зай барих, гэрээр тусгаарлах, амны хаалт зүүх зэрэг нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлснээр коронавируст халдварын тархалт хурдацтай буурахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.

6. БНХАУ-ын судлаачид коронавирус ялангуяа шинж тэмдэггүй өвчилсөн хүний өтгөн, шингэнээр ялгарч суултуурын усыг татах үед бохирдсон ус цацагдаж халдвар тархах эрсдэлтэйг анхааруулж, суултуурын тагийг хааж байхыг зөвлөсөн байна.

7. Хятадын эрдэмтдийн давтан судалгаагаар коронавирус нь агаар дуслын замаар 4 метрийн зайд халдвар тараах боломжтойг тогтоожээ.

Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай