Испанийн засгийн газарт 20 сая еврогийн үнэтэй маск зарсан компанийг Авлигатай тэмцэх байгууллагаас шалгаж байна

Испанийн засгийн газарт маск нийлүүлэгч компани нь авлигын хэргээр яллагдсан Анголын нэгэн компанитай холбоотой байна.

БНХАУ-аас их хэмжээний эмнэлгийн хэрэгсэл, маск худалдан авахаар Засгийн газартай гэрээ байгуулсан дээрх компанийг Испанийн Авлигатай тэмцэх байгууллагаас шалгаж байна.

Ерөнхий сайд Педро Санчезын удирдсан Засгийн газар нь коронавирусын үед хэрэглэх маскыг 20 сая еврогоор худалдан авах гэрээг “Soluciones de Gestión y Apoyo a Empresas SL” компанитай байгуулсан бөгөөд тус компани нь өнгөрсөн 6 дугаар сард Ангол дахь авлигын хэргийн талаар “Guardia Civil”-ийн[1] бэлтгэсэн тайланд дурдагдаж байжээ.

Тус компани нь ердөө таван ажилтантайгаар үйл ажиллагаагаа ихэнхдээ Африкт явуулж байсан бөгөөд 2017 оноос хойш санхүүгийн тайлангаа мэдээлээгүйгээс үзвэл үйл ажиллагаа нь зогссон болохыг харуулж байна.

 

Эх сурвалж: www.euroweeklynews.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)