Д.Медведев: Ойрын жилүүдэд идэвхтэй даяаршил руу буцах боломжгүй

ОХУ-ын Ерөнхий сайд асан Дмитрий Медведев "РИА Новости" агентлагийн сэтгүүлчтэй онлайнаар ярилцжээ. Тэрбээр шинэ коронавирусийн эсрэг эрх баригчдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Орос улсад үзүүлж буй тахлын үр дагавар, АНУ-тай харилцах харилцааны талаар ярилцсан байна.

-Манай агентлаг тантай анх удаа онлайнаар ярилцаж байна. Шинэ коронавирусийн эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярилцлагаа эхлүүлье. Хорио цээрийн дэглэм тогтоосон ч иргэд гэрээсээ гарч, автомашины урсгал буурахгүй байна. Ийм нөхцөлд хорио цээрийн дэглэм үр дүнгээ өгөх үү. Энэтхэг, Хятад шиг хатуу арга хэмжээ авах шаардлагатай юу?

-Цар тахалтай тэмцэж байгаа улсууд дотоод нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Аль нэг улсад хэрэгжүүлсэн арга хэмжээ бүх улсад адил үр дүн өгөхгүй шүү дээ. Хорио цээрийн дэглэм тогтоох нь зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ. Европын орнууд болон тахлын аюул заналхийлж буй хэд хэдэн улсад хорио цээр тоггоолоо. Энэ утгаараа бид маш болгоомжтой байх ёстой. Иргэд тогтоосон хууль дүрмийг дагаж мөрдөхгүй бол арга хэмжээгээ улам чангаруулна. Орос шиг асар том улс орны хувьд хамгаалалтын ямар арга хэмжээ авахаа бүс нутгууд өөрсдөө шийдэх ёстой. Нөгөөтэйгүүр Москва, Санкт-Петербург зэрэг том хот тахпын дайралтад илүү өртөж байна. Бүртгэгдээд байгаа тохиолдлын цөөнгүй хувийг гаднаас ирсэн тээвэрлэгчид эзэлж байгаа. Би Москва хотын даргын хэрэгжүүлж буй бодпогыг дэмждэг. Цар тахлын дэгдэлт эрчимжсэн учир хөл хорионоос өөр үр дүнтэй арга хэмжээ байхгүй. Бидэнд илүү хатуу хязгаарлалт хэрэггүй. Зарим хүн "Би эрүүл чийрэг, залуу учраас шинэ коронавирусийн халдвар авахгүй" гэж цар тахлыг ташаа ойлгож, туйлын хариуцлагагүй хандаж байна. Тиймээс, зөвхөн өөрийгөө биш бусдын тухай, хайртай хүмүүсийнхээ талаар бодох хэрэгтэй.

 

-Тантай санал нэг байна. Гэхдээ хорио цээрийн дэглэмийн зэргийг тодорхойлох эрхийг Холбооны субьектүүд гаргадаг. Түүгээр ч барахгүй хэд хэдэн бүс нутагт хайхрамжгүй хандсанаас тархалт нэмэгдсэн. Тэгэхээр муж улсуудад хорио цээрийн нэгдсэн дэглэм тогтоох шаардлагатай юу?

 

-Ерөнхийлөгчийн удаа дараа хэлсэнчлэн бид зохих арга хэмжээ авах ёстой. Эдгээр нь үр дүнтэй байх ёстой. Орос бол их гүрэн. Бид цар тахпаас гадна эдийн засгийн олон асуудалтай нүүр тулгараад байна. Газрын тосны үнэ унасан, хориг арга хэмжээ болон бусад олон зүйлийг дурдаж болно. Ерөнхийлөгчийн зарласан тодорхой шийдвэрүүдийн дараа би "Нэгдсэн Орос” намыг төлөөлж үйлчилгээний салбарын жижиг бизнес эрхлэгчидтэй уулзсан. Тэд өөр горимд шилжихгүй л бол бизнес нь нурж, олон сая хүн ажлын байраа алдах эрсдэлд орсныг онцолж байв. Тиймэрс бүс нутгуудад авсан арга хэмжээ уян хатан байх ёстой.

 

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдварын талаар хэтрүүлэгтэй мэдээ цацах боллоо. Энэ бол вирусийн дэгдэлтийг тодорхой зорилгоор ашиглаж, дотоодод үймээн самуун үүсгэх гэсэн оролдлого. Энэ хандлагыг та хэрхэн тайлбарлах вэ?

 

-Хүн бүр бодит байдалд өөрийнхөөрөө хандах эрхтэй. "Испанийн ханиад"-аас хойш дэлхийг хамарсан цар тахал дэгдээгүй учраас хүн төрөлхтөн одоо айдаст автаад байна. Энэ вирусийн гарал үүсэл, анхны эх сурвалжийг эрдэмтэд хэзээ нэгэн цагт илрүүлнэ. Вирус бол дэлхий дээрх хамгийн эртний биологийн бодис юм. Тэд хүн төрөлхтөнөөс эрт үүссэн. Энэ утгаараа вирустэй тэмцэх нь амаргүй.

 

Шинэ коронавирусийг бүрэн устгах боломжгүй учраас энэ өвчин хүн төрөлхтөнтэй үлдэх болно. Харин зохих эм, вакцин гаргаж авах нь бидний хамтын хүчин чармайлтаас шалтгаална. Хэний зөв, буруу-болохыг шүүх бус хамтдаа тэмцэх хэрэгтэй байна.

 

-Хүн төрөлхтний ирээдүйг бактериологийн зэвсгээр үгүй хийх эрсдлийн талаар олон нийт ярих боллоо. Хоёр жилийн өмнө АНУ-ыг өндөр магадлалтай биологийн зэвсэг хөгжүүлж байгаа тапаар мэдэгдэж байсан шүү дээ?

 

-Биологийн зэвсэг ашиглах, хянаптгүй тархаах аюулыг хориглосон олон улсын конвенц байдаг. Ташрамд дурдахад, АНУ энэ конвенцийн гишүүн байсан ч тодорхой шалтгаанаар олон улсын хяналт, шалгалт өгөхийг зогсоосон. Биологийн зэвсгийг хяналтгүй тархахаас урьдчилан сэргийлж, конвенцийн заалт бүрийг дагаж мөрдөх ёстой. Олон улсын хууль тогтоомжид нийцсэн лабораторитой байх шаардлагатай. Цар тахал гарсан нь олон улсын эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай болсныг илтгэж байна.

 

-Үндсэн зөрчил, олон улсын тулгамдсан асуудлууд ар араасаа хөвөрч байна. Ялангуяа эдийн засаг хямарч эхэллээ. Энэ нөхцөлд Орос болон бусад улс ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

 

-Аливаа хямрал бүх төрлийн сүйтгэгч хүчийг өдөөдөг. Энэ тохиолдолд би "Исламын улс" зэрэг радикал шашны урсгалын заналхийллээс тэс өөр шинж чанарын талаар ярьж байна. Одоо хүмүүс гэртээ сууж, бараа, хүнсний бүтээгдэхүүнийг интернетээр захиалж байна. Улмаар цахим гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж, бид кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг олон улсын хэмжээнд хийхийг хичээж байна. Энэ чиглэлээр Аюулгүй байдпын зөвлөл, хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж байгаа.

 

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, стратегийн аюулгүй байдлын асуудлаар Орос, АНУ-тай харилцаагаа тэлсэн үү.  Терроризмын эсрэг хамтын ажиллагаа эрчимжүүлж байна уу?

 

-Сүүлийн үед манай улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд урьд өмнө байгаагүй олон удаа утсаар ярьж байгаа нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын харилцаа үр дүнд хүрнэ. Манай Гадаад хэргийн яам энэ чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд таван улсын дээд хэмжээний уулзалтыг ямар хэлбэрээр зохион байгуулахаас их зүйл шалтгаална. Цар тахалд өртсөн орнуудад туслах зорилгоор хориг арга хэмжээг цуцлах санаачилга гаргасан. Мэдээж хориг арга хэмжээ нь хэнд ч ач холбогдолгүй зүйл. Би зөвхөн Орос улсын тухайд яриагүй шүү. Хориг арга хэмжээнд бид дасан зохицсон. Гэтэл цар тахалд өртөөд байгаа Венесуэл, Иран зэрэг оронд хориг арга хэмжээ сөргөөр нөлөөлж байна.

 

-Европын холбоо, Шенгений хэтийн төлөвт "COVID-19" нөлөөлөх үү. Халдварын өмнөх интеграцын чиг хандлага цаашид хэрхэн үргэлжлэх бол?

 

-Миний бодпоор ойрын жилүүдэд идэвхтэй даяаршил руу буцах боломжгүй. Улс орнуудын хоорондын харилцаа холбоо сайжрах байх. Шенгений бүсийг бүрэн үгүй болгоно гэж би бодохгүй байна. Гэхдээ одоо бүх зүйл жижиглэсэн хэлбэрээр явагдах нь гарцаагүй. Нөгөө талаар шинэ бизнесийг хөгжүүлэхэд түлхэц өгнө.

 

-Орос улс бусад оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ч хоригоос гарахгүй гэж үү?

 

-Бид ямар нэгэн буулт, цуцлах боломжийг хүлээх хэрэггүй. Энэ талаар хэн ч хэзээ ч ярьж байгаагүй. Нөгөөтэйгүүр бид Итали, Серби зэрэг улсад цэвэр хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Дараа нь ямар нэг болзол яривал шударга бус үйлдэл болно. Улс төрийн эорилгодоо хүрэхийг хичээж, ичгүүргүй хандах нь орос зан биш.

 

-Орос улс тахлын эсрэг илүү бэлтгэлтэй байсан гэсэн мэргэжилтнүүдийн тодорхойлолттой санал нийлэх үү?

 

-Манай анагаах ухаан, эрүүл мэндийн тогтолцоо сайн, Зарим улс манай эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоог хоцрогдсон гэж шүүмжилдэг байв. Гэхдээ манай эмнэлгүүд хуучирсан ч чанартай тоног төхөөрөмжтэй. Бид эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа.

 

-"COVID-19"-ийн дараа ардчилалд итгэх хүн төрөлхтний итгэл нэмэгдэх үү?

 

-Дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр ардчиллын талаарх бидний бодол өөрчлөгдөнө. Энэ бол хөлдөөсөн бүхэл бүтэн зүйл биш, нэг удаагийн өгөгдөл биш, сонгодог канонч биш энэ бол хөгжлийн нэг хэлбэр юм.

 

-Та хорио цээрийн дэглэмийг сахиж гэртээ байгаа юу?

 

-Тийм ээ, гэртээ байна. Хайртай хүмүүстэйгээ хамтдаа ном уншиж, кино үзэх зэргээр өдрийг өнгөрүүлж байна. Завгүй ажилладаг бидэнд хорио цээрийн дэглэм бас нэг боломж олгож байна.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)