Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна
- 2020-04-23
- Үнэн
- 0
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, өнөөдөр Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооноос таван сая төгрөг, таван мянган ширхэг амны хаалтыг Улсын Онцгой комисст хандивлалаа. Тус холбоонд 45 сүм хийд харьяалагддаг байна. Үүний 30 нь Баян-Өлгий аймагт байршдаг байна.
Өнөөдөр мөн Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс Улсын Онцгой комисст 70 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн зориулалттай хувцас хэрэглэлийг хандивлалаа. Үүнд, эмнэлэгийн хэрэгсэлүүд болох N95 маск, мэс заслын нэг удаагийн маск, энгийн нэг удаагийн маск, мэс заслын халад, эмнэлгийн нэг удаагийн бээлий зэрэг багтсан байна.
Зун-Хуа нийгэмлэгийн 200 гаруй гишүүн компаниуд хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, барилгын материал, үйлчилгээ гэсэн таван салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хандивын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)