Гол, мөрөн, нуурын мөс өргөгдөн хэврэгшиж байна
- 2020-04-23
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны ар болон өврөөс усжих Идэр, Чулуут, Урдтамир, Богд, Буянт, Хожуул, Цагаантуруут, Онги, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг голууд 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-50 см нимгэрч мөс өргөгдөн хэврэгшиж байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)