Байрныхаа мөнгийг гэрээсээ төлөөрэй
- 2020-04-23
- Үнэн
- 0
Шинэ коронавирусын өвчлөл дэлхий олон оронд гараад буй энэ үед та бүхнийг эрсдэлээс сэргийлж, банкны үйлчилгээг гэрээсээ авахыг уриалж байна.
Харилцагч та заавал банканд ирж дараалал үүсгэхгүйгээр цахим үйлчилгээний цогц шийдэл бүхий Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг ашиглан дараах үйлчилгээг авах боломжтой.
Үүнд:
- Байр, цахилгаан, СӨХ, кабель гэх мэт бүх төрлийн хэрэглээний төлбөрөө төлөх;
- Утасны төлбөр төлөх;
- Харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл шалгах
- Хүссэн данс руу гүйлгээ хийх;
- Гааль, нийгмийн даатгал болон төлбөрүүд төлөх;
- Зээл авах, төлөх, эргэн төлөлтийн графиктай танилцах;
- Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах,
- Картаа хаах, нээх;
- Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх гэх мэт банкны үйлчилгээг илүү хялбараар авах боломжийг олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны https://www.statebank.mn/w/mn/m323 цахим хуудас, https://www.facebook.com/189005597870505/videos/162397918392400/ фэйсбүүк линк болон 1800-1881 лавлах утсаар авна уу.
Төрийн банк
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Сэтгэгдэл (0)