"Нью-Йорк Никс" багийн эзэн эдгэрчээ
- 2020-04-24
- Дэлхий
- 0
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн хамгийн үнэтэй баг болох Нью Йорк Никсийн эзэн Жэймс Доланы шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаад байсан билээ. Өдгөө 64 настай түүнийг өчигдөр/2020.04.22/ шинэ коронавирусийн халдвараас бүрэн ангижирч, биеийн байдал нь сайжирсан хэмээн мэдээлжээ.
Мөн Жэймс Долан эдгэрмэгцээ Нью-Йоркийн их сургуулийн Лангоне эрүүл мэндийн төвд болон Дюкийн их сургуулийн эрүүл мэндийн төвд цусаа хандивлажээ. Үүнээс гадна Нью-Йорк хотын цусны төв болон Mt.Sinai эмнэлэгт цусаа хандивлахаар бүртгүүлсэн байна.
Жэймс Долан covid-19 цар тахлын үед хувиасаа 1 сая ам.доллар, MSG компанийнхаа зүгээс 1 сая ам.доллар, MSG компанийнхаа менежментийн багтайгаа хамтран 300 мянган ам.долларыг тус тус улсынхаа эрүүл мэндийн салбарт хандивлажээ.
Мөн тус компанийн зүгээс ажилчдынхаа ирэх тавдугаар 31-н хүртэлх цалинг олгохоор болжээ. Форбс сэтгүүлээс гаргасан 2020 оны NBA-ийн хамгийн үнэтэй багаар Нью Йорк Никс баг 4.6 тэрбум ам.доллараар тодорсон юм.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)