Хятадын сайд авлигын хэргээр баривчлагдав

Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд Сун Лижун “намын сахилга болон хуулийг ноцтой зөрчсөн” асуудлаар баривчлагдсан болохын тус улсын Сахилгын хяналтын төв хорооноос ням гарагт мэдээллээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Сун Лижун нь Ши Жиньпинийн удирдагчийн зүгээс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн нийгмийн тогтвортой байдлыг хадгалах үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

Энэ оны эхээр Интерполын дарга асан Мэн Хонгвэй хээл хахуулийн хэргээр ял авсны дараагаар түүнийг ийнхүү баривчилсан нь шинжээчдийн хувьд ойлгомжгүй байгаа хэдий ч коронавируст цар тахлын эсрэг Ши Жиньпиний тэмцэл дунд нуугдмал асуудал байгаагийн илэрхийлэл аж.

“Энэ бол авлигын хэрэг биш. Энэ бол нам доторх бусад хүмүүст өгч буй анхааруулга” хэмээн нэрээ нууцалсан хүний эрхийн хуульч “VOА” агентлагт мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: www.thenews.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)