Сошиал "сэвээчид"

Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн сэтгэгдлээр тохуурхан доромжлов. Амьдралдаа зѳндѳѳ алдаа гаргаж, түүнийхээ лайг ѳѳрѳѳ үүрч явдаг миний хувьд энэ үйлдэл тэгтлээ айж ичихээр зүйл биш байсан л даа. Угаасаа би тийм ч тѳгс тѳгѳлдѳр хүн биш болохоор ѳѳрийн алдаа болоод амжилтдаа сэтгэл хангалуун явдаг.

 

ГЭХДЭЭ БИ ЭНДЭЭС ОГТ ѲѲР ЗҮЙЛ АНЗААРСАН ЮМ

 

1.Сошиал орон зайд хүмүүсийн мэдээллүүдээс алдаа олж түүнийг нь зорилготойгоор түгээж сенсаци үүсгэдэг маш том баг байна. Хуурамч олон хаягнаас бичдэг тэд, сонгосон мэдээллээ олон сувгаар маш хурдацтай түгээж чаддаг аж. Уг хүнтэй холбоотой байж болох бүх хүн рүү тасралтгүй илгээж чадаж байна.

2.Ѳдѳр бүр ямар нэгэн асуудлаар сенсаци үүсгэж, ийн түгээдэг нь олон хүмүүсийн сэтгэл зүйд нѳлѳѳлж дасгадаг бололтой. Ямар нэгэн ноцтой асуудлаас олон нийтийн анхаарлыг холдуулахын тулд ѳѳр нэгэн асуудлыг сэнсаци болгон сэвдэг байж болох юм гэх хардлага надад тѳрсѳн.

3.Ингэж сэвж буй сенсаци нь олон хүмүүсийн сэтгэл зүрхийг хѳѳргѳн, бусдыг харааж зүхэн ханатлаа доромжилж сэтгэлийн их таашаал авдаг дадалд сургаж байгаа нь хамгийн гунигтай узэгдэл байна. Мэдээллүүдийг нягтлахгүйгээр зѳнгѳѳрѳѳ харааж зүхдэг, доромжилдог олон хүмүүс байна. Уйддаг байх тэд…

4.Хэрэгтэй сайн мэдээллийг түгээхгүй атлаа, муу мэдээллүүдийг ингэж түгээдэг нь монголчууд биднийг ѳѳр хоорондоо байнга хэрэлдэн маргалдаж, хараалцан зүхэлцэж, бие биенээ шоолон доромжилж, үзэн ядах үзэгдлийг дэвэргэж байгаа мэт санагдаж байна. Биднийг эвтэй байж хүчтэй болохыг тэвчихгүй бодлого мэт санагдахгүй байна уу?

5.Ийм эх үүсвэртэй хар бараан мэдээллийн түгээлт нь бидний сэтгэл зүйд дарамт болон тусч, ѳѳртѳѳ болон бусдад итгэлгүй гутранги болгон хувирахад нѳлѳѳлж байж магадгүй. Хүмүүс сэтгэл дотроо айдастай, “хэн юу гэх бол?” хэмээн болгоомжилж, оюуны эрх чѳлѳѳгѳѳ “чѳдѳрлүүлсэн” мэт мэдрэгдэж байгаа нь үүний нѳлѳѳ байх.

 

Би ѳѳрт тохиолдсон жишээгээр бичиж байгаа хэдий ч ийм маягаар олон хүмүүсийг дарамталж байгааг харж байна. Илт буруу шийдвэр гаргасан, буруу үйлдэл хийснийх нь тѳлѳѳ сошиалаар давалгаалж бурууг нь зѳвшѳѳрүүлж, үйлдлийг нь зогсоож байгаа тохиолдлууд сошиалын сайн тал мѳн.

 

Гэхдээ улстѳрийн зорилгоор ч юм уу, эсвэл ямар нэгэн эрх ашгийн тѳлѳѳ зохион байгуулалтайгаар баг болон ажилладаг тогтолцоо байна уу? гэх хардлага миний сэтгэлийг зовоож байна. “Сайд, ялаа хоёрыг сонингоор алж болдог” байсан социализмын тогтолцооноос, “Хэн нэгнийг ч “хэн ч биш”, эсвэл “Од” болгодог” сошиал орчинд бид аж тѳрж байна.

 

СОШИАЛ ОРОН ЗАЙН ЭРХ ЧѲЛѲѲ

 

Түгээлт болон харилцааны хязгааргүй орон зайг бий болгосон сошиал ертѳнц бидний сэтгэлгээг ч ихэд ѳѳрчилсѳн.

 

-Нүүрном, жиргээ болон бусад орон зайнуудад бид ѳѳрсдийн санал бодлоо бичиж бусадтай хуваалцан, бусдын бичсэн бичвэрүүдээс ухаарал, мэдлэг авч ѳѳрийгѳѳ хѳгжүүлж байдаг

-Энэ орон зайнуудад маш олон хүмүүс танил, бас дотно найз нѳхѳд болцгоож бие биенийхээ сайн сайхан үйлдэл бүхнийг дэмжин бусдад түгээж байдаг

-Хэвлэл мэдээллийн орон зайг сошиал ертѳнц алгуурхан эзлэх хэрээр дэлхийн болон нийгэм, улстѳр, эдийн засгийн ѳѳрчлѳлтѳд сайн бас муугаар нѳлѳѳлѳх боллоо

 

Сошиалын хязгааргүй их мэдээлэл дундаас ѳѳртѳѳ хэрэгтэйг сонгож, хэрэггүйг алгасаж байх соёлд суралцах шаардлагатай болж байна. Бас бие биенийхээ мэдээлэл хүлээж авах, түгээх эрх чѳлѳѳг хүндэлж байх хэрэгтэй болж байна. Эмх цэгцгүй, зах замбараагүй мэдээллүүдээр тархиа дүүргэх нь эцэстээ галзуурал, солиоролд ч хүргэж мэдэхээр байна.

 

 

Миний санааг зовоож байгаа 2 асуудал байнаа:

 

1.Сошиал орчинд зохион байгуулалттайгаар муу мэдээг түгээж байгаа нь монголчууд биднийг талцан хагаралдуулж, эвлэлдэн нэгдэж бие биенээ дэмжин хамтдаа хѳгжихѳд саад болж байна. Магадгүй харь нэгний зорилго ч байж мэднэ.

2.Сошиал орчинд бусдын эрх чѳлѳѳнд бүдүүлгээр халдан доромжлон тохуурхаж байгаа нь, хэн нэгэнд сэтгэлгээний дарамт болон тусч, ѳѳртѳѳ итгэлгүй гутранги байдалд хүргэж байж магадгүй юм. Хардлага дагасан айдастай, хулчгар дорой байдал хэнд ашигтай вэ?

 

ТЭГЭЭД ЯАХ ЮМ БЭ? ГЭЖ ҮҮ

 

Сошиалд орчинд ѳѳрийгѳѳ ч бас бусдыг ч хүндэлж, соёлтой байцгаая. Ѳѳр ч юмгүй дээ.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • m.mandahaipoland. (88.156.136.57)

    2020-04-27

    oilgomjtoi.