Данийн сурагчид хичээлдээ явж байна

Данийн Вант Улс даяар 11 нас хүртэл хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эргэн орсон байна. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен сургуульдаа ирсэн хүүхдүүдийг угтан авчээ. Тэрбээр хязгаарлалтыг бууруулах чиглэлээр улс төрийн түншүүдтэй хэлэлцэж байгаагаа тэмдэглээд зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ байлгахыг илүүд үзэж байгааг ойлгож байна гэжээ.

Цар тахлын улмаас Данийн сургуулиуд өнгөрсөн сарын 12-ны өдрөөс хаалгаа хаасан бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад "COVID-19"-ийн бүртгэгдсэн тохиолдол 8575-д хүрсэн ба үүнээс 422 хүн нас барсан байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2020 оны тавдугаар сарын 4-ний өдрөөс сургуулиудаа үе шаттайгаар нээхээр болсон байна. Эхний ээлжинд төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж, дараа нь бага ангийнхан сургуульдаа явж эхэлнэ.

Эх сурвалж: БСШУСЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)